Эеро Хейнэлуома: Монголын хөгжлийн үйл явцыг харахаар ирлээ

2013-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урил­гаар Бүгд Найрамдах Финланд улсын парламентын дарга эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома манай улсад хийх албан ёсны айлчлалаа өчигдрөөс эхэллээ. Ноён Эеро Хейнэлуомаг “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд газардахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Финландын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг нарын албаны хүмүүс угтлаа.Ноён Эеро Хейнэлуома энэ үеэр хэлэхдээ, албан ёсны айлчлал нь Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн жил тохиож байгааг онцлоод “Монгол Улс сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь харагдаж байна. Тиймээс өөрийн биеэр айлчилж байгаа энэ өдрүүдэд Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үйл явцыг нүдээр харах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
 
УИХ-ын дарга З.Энхболд ноён Эеро Хейнэлуомаг Сүх­баа­тарын талбайд угтан авч, хүндэт зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Төрийн ордны Баганат танхимд морилов. Монгол Улсад айлчлан ирсэн өндөр дээд хэмжээний зочид Баганат танхимд саатаж, Хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичиж үл­дээдэг уламжлалын дагуу эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома Хүн­дэтгэлийн дэвтэрт сэт­гэгдлээ бичиж, гарын үсэг зурав.
 
Энэхүү ёслолын дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Финланд Улсын Парламентын дарга Эрхэмсэг ноён Эеро Хейнэлуомаг албан өрөөндөө хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажил­лагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ. Ноён Эеро Хейнэлуома уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд хамтарч ажиллах, харилцан туршлага со­лилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Учир нь тус улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Зочид мөн манай улсын шүүх байгууллагын тогтолцоо, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг сонирхсон байна.
 
Манай Засгийн газар Финландын Ойн судалгааны хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Энэ харилцааг улам идэвхижүүлэх, Монгол судлал, тэр дундаа Алтай судлалд хамтран ажиллах бололцоотойг УИХ-ын дарга онцолжээ.
 
Ноён Эеро Хей­нэлуома УИХ-ын дарга З.Энхболдыг тааламжтай цагтаа тус улсад айлчлахыг урьсан байна.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21