Монголын хөрсийг залгиж буй “алуурчин”

2014-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өнгөн тал нь сайхан ч мөн чанартаа базаахгүй зүйлийг монголчууд “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” хэмээдэг. Үүнтэй төстэй нэг ургамал байна. Нэг их гоё шар цэцэгтэй хэр нь угтаа бол хөрсний “алуурчин” юм тэр.

Хөрсний үржил шимийг ховх сордог рапсыг манай тариаланчид уг нь сайн мэднэ. Олны ярьж буйгаар рапс тарьсан талбайд 4-5 жилийн турш сул шороо пургидаг гэх юм билээ. Гэвч хүн бүхэн мөнгөнд дуртай учраас улаанбуудайн талбайнаасаа хүртэл илүүчилдэг болжээ. Учир нь 2012 онд нэг тонн рапс 400-450 мянган төгрөг байсан бол өнгөрсөн жил 700-750 мянган төгрөгт хүрч үнэ нь огцом нэмэгдсэн юм. Ингээд л хаврын хавсарга, зуны халуунд хөдөө хөхөрч, гадаа гандсан хэдэн тариаланчдад маань аятайхан санагдаад байгаа юм, энэ рапс.

Жилийн жилд л албаны хүмүүс ширээ­нийхээ араас “Рапс та­рих талбайг багасгана” гэж мэдэгддэг. Харин намар ургац хураалтын үеэр тариалсан талбай, хураасан тоо хэмжээ нь өсчихдөг “шид”-тэй ургамал. Нэгэнт та­риалсан л бол хөрс голдоггүй, арчилгаа багатай бас ашгаа хурдан өгдөг учир сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс ч газар тариалангийн салбарт “урвах” болжээ. Хамгийн сонирхолтой нь манай томоохон уул уурхайн зарим нэг компани рапс тарих ажилд ханцуй шамлан орсон гэдгийг зарим хүн хэлж байгаа. Уулыг нурааж, усыг эргүүлж сурсан тэдэнд Төв Азийн эмзэг хөрс огтхон ч хамаагүй бололтой.

Рапсаар ургамлын тос үйлдвэрлэдэг. Үүнээс гадна маргарин, саван, арьс шир, сүлжмэл, төмөрлөгийн үйлдвэрлэлд ашигладаг юм байна. Монголчуудын хувьд “Алтан” тосноос өөр юу ч хийдэггүй нь тодорхой. Тиймээс үйлдвэржээгүй гэдэг сэтэртэй манай улсад рапсыг их хэмжээгээр тариалах шаардлага бараг байхгүй.

Тэгвэл зах зээлийн хуулиараа эрэлт байгаа газарт нийлүүлэлт өсөх нь гарцаагүй. Анх хятадууд 2004 оноос рапсын үр авчирч Монголын дагшин хөрсөнд суулгаж, мэргэжилтнээ хаваржуулж, зусуулдаг байжээ. Намар болонгуут рапсаа хураасан хятад тариачин нүүдлийн шувуутай хамт нутаг буцдаг. Ингэхдээ талбай ашигласны түрээс гэж хэдэн төгрөг газрын эзэнд атгуулахаа мартахгүй. Энэ хугацаанд манайхан ч рапс тариалах технологийг мэдэж авалгүй яах вэ. Харин одоо өмнөд хөршийн “сайн найз”-ууд маань намар болохоор ахиухан мөнгөтэй ирж, Монголын үржил шимтэй хөрсөнд ургасан рапсыг 100 хувь худалдаж авдаг болжээ.

Хятад бол хэдэн мянган жилээр яригдах газар тариалангийн баялаг түүхтэй орон. Рапсын эрэлт хэрэгцээ нь өслөө ч иймэрхүү асуудлыг түвэггүйхэн шийдэх туршлага тэдэнд бий. Тэгээд ч технологи гэдэг зүйлийг тийм амархан алдахгүй, дотор газрын ухаан хэцүү. Үүн дээрээс л эргэлзээ төрөв.

Үнэндээ манай улсын газар тариалан гэгч тэдний хажууд “ногоон”-оороо салбар. Монголын хөрс ч хүүхдийн зулай шиг эмзэгхэн гэдгийг судлаачид анхааруулсаар байна. Гэтэл 2004 оноос 1.2 мянган га талбайд рапсын үр суулган 600 тонн ургац хурааж авсан нь хятадуудад чамлалттай санагдсан бололтой. Жилээс жилд талбайн хэмжээгээ өсгөсөөр одоо бүр Сэлэнгэ, Булган, Төв аймаг буюу газар тариалангийн бүсээс хальж Хэнтий, Дорноговь хүртэл хаяагаа тэллээ.

Жилээс жилд рапс тарьсан талбай, хураасан ургацын хэмжээ геометрийн прогресс шиг өссөөр байгаа юм. Тухайлбал, 2013 онд 79.4 мянган га талбайд рапс тариалжээ. Энэ жил 78.1 мянган га талбайд рапс тариалсан гэх тоо цаасан дээр бий. Намар энэ тоо яаж хөдлөхийг хэн ч таашгүй.

Учир нь өнгөрсөн жил 25 мянган га талбайд рапс тариалахаар төлөвлөчихөөд 79.4 мянган га-г хөрсний “алуурчин”-д залгиулчихсан. Цаасан дээрх төлөвлөгөөг тариаланчид хөрсөнд суулгахдаа ингэж “давуулан биелүүлдэг” юм.

Тэгсэн хэр нь үүнд бодлогын ямар ч хяналт байхгүй. Газар тариаланг хөгжүүлэх 2020 он хүртэлх стратеги төлөвлөгөөнд рапс тариалахыг хориглосон нэг ч үг, өгүүлбэр тавиагүй гэж Монголд элэгтэй нь сэтгэлээ өмөлзүүлж байхад “хээрийн боохойтой нийлсэн гэрийн ноход” алгаа үрчин инээж сууна. Харин энэ нь бодлогын хувьд санамсаргүй алдаа юу, санаатай “цоорхой” юу гэдгийг эрх бүхий нөхөд эргэж нэг хараасай билээ!  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин