Н.Алтанхуяг: Чулуу л шидсэн байх

2013-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.ГАН
 
Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй уулздаг билээ. Энэ уулзалт өчигдөр Төрийн ордонд болсон бөгөөд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа танилцуулснаас гадна хоёр шинэ мэдээ дуулгав.Тэрээр өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж Оюутолгойн зэсийн экспортын нээлтэд оролцох байсан ч хойшлуулжээ. Учир нь Оюутолгой зэсийн экспортоо долоо хоногоор хойшлуулахаар болсноо мэдэгджээ. Хоёр дахь мэдээ нь, Ерөнхий сайдын хүргэн дүү  гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн өчигдөр ажлаа өгсөн байна. Дээрх мэдээлэл болон бусад асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад Н.Алтанхуяг ингэж хариулав.
 
 
-Г.Дэнзэн өөрөө өргөдлөө өгсөн үү, ажлаас нь халсан юм уу?
 
-Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр болсон.
 
 
-Сүүлийн үед төрийн мөнгийг угаасан гэмт хэргүүд дуулиан болж байна. МИАТ-ийн экс удирдлагууд ял сонслоо. Н.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр гээд үргэл­жилж буй. Мөн танай намын С.Баярцогт, Г.Дэнзэн гэх мэт хүмүүс бий. Нам ялгалгүй авлигын хэргийг шалгуулах ёстой гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ?
 
 
-Авлигын мөсөн уул шиг хэргүүд байна. МИАТ бол мөсөн уулын орой гэсэн үг. Энд намчирхаж талцах юм огт байхгүй. С.Баярцогт гишүүн бүлгийн хуралдаанд ёс зүйгээ ухамсарлаж буйгаа хэлээд УИХ-ын дэд даргын ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Г.Дэнзэн ингээд ажлаа өгчихлөө.
 
-Өмнө нь сайд байсан хүмүүс яамны мөнгийг долоо хоног хувийнхаа дансанд байршуулж мөнгө угаадаг байсан гэх яриа бий. Ер нь сайд нарын төсөв ямархуу байдлаар зарцуулагддаг юм бэ?
 
-Миний санаанд ёстой багтахгүй юм. Төрийн мөнгийг хувийн дансандаа байршуулдаг гэж би бодож байгаагүй.
 
-Ингэхэд таныг намынхаа нэр дэвшигчтэй үл ойлголцсон, үг зөрсөн гэх юм. Үнэн үү?
 
-За юундаа ч үг зөрөх вэ дээ. Манай нэр дэвшигч нэр хүндтэй яваа. Хоцорч яваа нь түрүүлж явж байгаа нэг рүүгээ чулуу шиддэг. Тийм л юм болсон байх.
 
-Сүүлийн үед Засгийн газрын ажил сонгууль руу чиглээд байна гэсэн шүүмжлэл гарсан. Үүнтэй санал нийлэх үү?
 
-Тийм зүйл огт байхгүй. Засгийн газар хийж буй ажлаа олон нийтэд танилцуулна. Тууз хайчилдаг газар нь хайчлаад, ухах газраа ухаад явна. Нуулгүй хэлэхэд би даваа, лхагва, баасан гаригт намынхаа сонгуулийн штаб дээр нэлээд ажиллаж байгаа шүү. Бусад үед Засгийн газрын ажлаа хийж байгаа. Энэ сарын 21-нд Оюутолгой явна.
 
-Найман хувийн хүүтэй зээл олны анхааралд байна. Урьдчилгаа төлбөр, шаардлагатай материал гэх мэт. Өмнө нь өндөр хүүтэй зээлд хамрагдсан хүмүүс найман хувь руу шилжүүлж болох уу?
 
-Монголбанкны тавьсан шаардлагад нийцсэн арилжааны банкуудаар зээл олгоно. Банк таны ажил, амьдралыг судлаад хэнд зээл өгч болох, үгүйг шийдчихнэ. Өмнө нь авсан өндөр хүүтэй зээл бүгд найман хувь руу шилжинэ.
Богдхан уул орчимд хотжилт нэмэгдэж монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдсэн тул сэргээн нутагшуулж байна

Богдхан уул орчимд хотжилт нэмэгдэж монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдсэн тул сэргээн нутагшуулж байна

33 мин
НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

38 мин
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

41 мин
Б.Пүрэвдагва: Дүүжин тээвэр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулна

Б.Пүрэвдагва: Дүүжин тээвэр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулна

43 мин
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

6 цаг 9 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

6 цаг 14 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

21 цаг 23 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

Өчигдөр 12 цаг 04 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Өчигдөр 12 цаг 00 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

Өчигдөр 11 цаг 50 мин