Дуут дохиог стандарттай болгоё

2014-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

“Зууны мэдээ” сонин автомашины дуут дохио хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар “Дураараа жолооч нарын дуут дохиог хураая”, “Машины дуу чимээ мэдрэл, сэтгэцэд нөлөөлдөг” цуврал нийтлэл хүргэсэн билээ. Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар машины болон янз бүрийн дуу чимээнээс болж сонсголгүй болсон хүн манай улсад 24 мянга орчим байдаг ажээ. Мөн машины дуу чимээнээс болж чихний сонсголын яс тасарч эргэж сэргэх нь удаан төдийгүй бүр сэргэхгүй байх тохиолдол байдаг гэсэн судалгаа бий. Сонсголын эрхтнийг эмчлүүлэхэд 350 мянгаас дээш олон сая төгрөг зарцуулдагийг  эмч нар хэлж байгаа юм.

Замын түгжрэлд бухимдсан, нэгнээсээ  түрүүлэх гэсэн жолооч нар хүмүүсийг цочтол, нярай хүүхдийг тархинд нь цус харватал сигналддаг нь жирийн үзэгдэл болоод байна.  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхэд л сигнал хэрэглэнэ гэж заасан байдаг. Тэгвэл энэ дүрмийг “мэдэхгүй” жолооч нарыг 5-25 мянган төгрөгөөр торгох хуультай ч хэрэгжих нь бүрхэг. Учир нь дуут дохио хэрэглэсэн бүхнийг торгоод байх цаг зав, боломж цагдаагийн албан хаагчдад байдаггүй. 

Дуут дохионы стандарт ямар байдаг талаар Стандартчилал хэмжилзүйн газраас асуухад “тийм зүйл байхгүй” гэсэн хариулт өгөв. Харин Замын цагдаагийн газраас хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дуут дохионы стандарт 7,43 дицбалл буюу хүний намуухан яриатай дүйцэх хэмжээний дууны төвшинтэй адил  байна гэв. Жолооч нар нь мэддэггүй, шаардлага тавьдаг хүмүүс нь хэрэгжүүлдэггүй цаасан дээрх тоог мөрддөг болгож стандарт тогтооё. Жилд нэг болдог автомашины оношлогоогоор дуут дохионы стандартыг шалгадаг бол тал хувь нь ч гэсэн стандартын дуут дохио дуугаргадаг болно. Олон мянган хүн эрүүл мэндээрээ хохирч, эмчилгээний зардал чирэгдэл гэж хямрал дээр хямарснаас  автомашины дуут дохиог нэгдсэн стандарттай болгосон нь зөв гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Зогсоолоо булаацалдаж дуут дохио хангинуулдаг нийтийн тээврийн автобуснуудыг шугамд гарах болгонд нь сигнал, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг гэдгийг Нийслэлийн тээврийн газраас хэлж байгаа ч бас л эргэлзээтэй юм. Харин суудлын автомашинуудын дохиог хэн хаанаас шалгах вэ. Тухайлбал, техникийн зах дээр  30-90 мянган төгрөгөөр зарагдаж байгаа хийн сигналыг жолоочид их авдаг байна. Хийн сигнал удаан чанга дуугардаг, овор багатай зэргээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр. Хятадад үйлдвэрлэсэн чанга дуутай сигналыг  гангараа болгож авдаг гэдгийг сигнал худалдаж авч байсан жолооч хэлсэн юм. Залуучууд сигналынхаа дуугаар хоорондоо өрсөлддөг гэдгийг ч худалдагч залуу  хэлж байв. Япон, Солонгос машины хийн сигнал намуухан дуутай байдаг гэв. 

Эх сурвалж: "Зууны  мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 40 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 52 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 58 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин