Сангуудад 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр үүсчээ

2019-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Сангийн яамнаас зарим сангуудад хийсэн шалгалтын  талаар Засгийн газрын өнөөдрийн /02.20/ хуралдаанд танилцуулсан.  Засгийн газрын зээл олгодог сангуудад голлон хийсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрээр “Тариалан эрхлэлтийг дэмжих санг сайтар шалгасан. Нэлээдгүй зөрчил илэрсэн. Үүнийг засч залруулах, үүнийг олон нийтэд ил болгох талаар ярьсан. “Мал хамгаалах сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан”, “Авто замын сан” зэрэг нэлээд хэдэн санд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан.  Засгийн газрын гишүүд тайлантай танилцаад ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоол хэлбэрээр гаргахаар шийдвэрлэлээ гэсэн. Мөн тэрээр “ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж байна. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Энэ бүх мэдээллүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу байна. 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр байна. Сүүлийн хоёр сард зээл төлөлтийг төлүүлэх ажлыг зохион байгуулсан. “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдснаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Маш их давхцалтай байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийхаа зээлийг төлөх зүйлүүд ч нэлээд гарсан. Энэ нь Монголбанкны мэдээллийн сантай уялддаггүй, ил тод биш, Шилэн дансанд ордоггүй нь гарсан зөрчлүүдийн суурь болсон гэж үзэж байгаа. Тиймээс бүх сангуудыг ил тод болгох, олон нийтийн оролцоог бий болгоно” гэлээ. Түүчнлэн зарим сангуудыг татан буулгах саналаа танилцуулгадаа дурджээ. Шалгалтын тайланг ирэх   долоо хоногт олон нийтэд ил болгох учраас хүссэн хүн бүхэн шалгалтын материалтай танилцах боломжтой юм байна. Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 51 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 10 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 17 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 36 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 49 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06