С.Мөнхчулуунд "ялагдсан” С.Амарсайхан гэж хэн бэ?

2019-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдаан энэ сарын 22-нд болохоор яригдаж байна.   Энэхүү сунгаанд С.Амарсайхан,  С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөх талаар яригдаж байгаа.  Мөн одоогийн Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг  шинээр орж  ирж магадгүй гэсэн яриа ч байна.  Өмнөх сунгаанд МАН-ын удирдах зөвлөлөөс  С.Амарсайханыг томилох саналаа НИТХ руу хүргүүлсэн байдаг.  Гэсэн ч НИТХ-ын гишүүд нууц санал хураалтаар заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн С.Мөнхчулууныг Хотын даргад дэмжсэн. НИТХ-ын дарга С.Амарсайхан ингэж эхний сунгаад ялагдсан байдаг.   Мөн энэ үеэс С.Мөнхчулууны зовлон эхэлсэн гэхэд болно.  НИТХ-ээс  түүнийг батламжлуулах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлж, батламжлах уу үгүй юу гэдэг асуудал бараг л сарын хугацаанд яригдсан. Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт түүнийг батламжлахгүй гэдэг шийдвэрээ хүргүүлсэн байдаг.  Бүүр цаашлаад намаасаа  ч хөөчихсөн. Одоо Хотын даргын сунгаанд тэр НИТХ-ын жирийн гишүүний хувиар өрсөлдөх юм.   С.Мөнхчулуунд ялагдсан С.Амарсайханы хувьд намынхаа удирдлагаас ямартай ч дэмжлэг авч энэ албан тушаал зүтгэж байгаа.  Мөн одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулгатай худ ургийн холбоотой гэж яригддаг.  2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.  НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. 2017 онд АТГ-т хүргүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10.767 тэрбум төгрөгийн үнэ бүхий  харш, 225 сая төгрөгийн үнэт эдлэл, 65 сая төгрөгийн хадгаламж, бусдаас 4.5 тэрбум төгрөгийн авлагатай, “Оюуны Ундраа” групп, “МСГ” ББСБ-ын 37.052 тэрбумын төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлж байжээ. Мөн “Зайсан Хилл” цогцолбор баригдсан 4.41 га газрыг С.Амарсайханыг эзэмшдэг хэмээн ярьдаг билээ. Эх сурвалж:www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 9 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 35 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 48 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06