Т.САЙХАН
Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран хууль бусаар такси үйлчилгээ эрхлэгчдийг илрүүлэн 100 мянган төгрөгөөр торгох ажлыг эхлүүлээд байсан. Тэгвэл Засгийн газраас энэхүү ажлыг зогсоох шийдвэрийг гаргалаа. Ерөний сайд У.Хүрэлсүх "Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу" гэжээ. Ийнхүү хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй болж байна.
Эх сурвалж:www.polit.mn