Саудын Арабын хар алтны нөөц барагдаж байгаа юу?

2019-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Саудын Арабын хар алтны нөөц бага багаар шавхагдаж байна гэж олон судлаач бодож байна. Харин сэтгүүлч Роберт Рапьер  энэ эргэлзээг арилгахыг зорьж “Форбес” сэтгүүлд нийтлэл бичжээ. Тэрээр “Венесуэлийг дэлхийн хамгийн  их хар алтны буюу 303 сая тонн  хүрэх баррелийн нөөцтэй болохыг баталсныг сануулсан” байна. Гэхдээ энэ нөөцийн ихэнх хэсэг нь хүнд жингийн газрын тос учраас эдийн засгийн аргаар хүчинтэй байгаа үнэ ханшаар тооцож  үйлдвэрлэж болохгүй. Тиймээс Венесуэлийн газрын тосны нэг хэсгийг батлагдсан нөөцийн ангилалд хамруулж болохгүй гэж сэтгүүлч бичжээ. Түүнчлэн Роберт Рапьер тус улсын нөөц 2005 онд 80 сая тонн баррелиас 2014 он хүртэл 300 сая тонн баррель болж нэмэгдсэн болохыг санууллаа. Гэхдээ газрын тосны шинэ ордыг нээсэн нь үүний нэмэгдэх шалтгаан биш. Тэр үед газрын тосны үнэ гурван оронтой тоогоор үнэлэгдэх хэмжээнд хүрсэн гэв. Тиймээс  Венесуэлд энэ нээлтээр олдсон ордыг батлагдсан газрын тосны нөөцийн ангилалд оруулсан ажээ. Энэ нь үйлдвэрлэхэд зориулсан эдийн засгийн баталгаа болсон газрын тос гэсэн үг юм байна. Харин Саудын Араб 2005 онд 264 сая, 2014 онд 267 сая газрын тосны нөөцтэй нь батлагдсан гэж мэдээлэв. Гэхдээ газрын тосны үнэ дээд цэгтээ хүртэл нэмэгдэхээс өмнө байгалийн энэ баялгийг олборлох нь ашигтай гэж үзэж байв. Энэ нь Саудын Арабын газрын тосны батлагдсан нөөц нь дэлхийн нөөцний 16 хувийг бүрдүүлдэг нь дэлхийн хар алтны зах зээлд их чухал үүрэг гүйцэтгэдгийн шалтгаан  гэж сэтгүүлч Роберт Рапьер онцлов. Харин Саудын Араб нь 1982 онд  тэдний газрын тос, байгалийн хийн баримтад дүн шинжилгээ хийхийг зөвшөөрөхөө больсон байна. Харин болж болзошгүй байсан олон нийтийн тендер явуулахад бэлдэх үеэр Саудын Арабын өмчит  газрын тос, байгалийн хийн “Арамко”компани газрын тосны батлагдсан нөөцийг тогтоох  хөндлөнгийн шалгалт хийжээ. Үүний үр дүнд Арабын ертөнцийн энэ улс хамгийн багадаа 270 сая тонн баррель газрын тосны нөөцтэй гэсэн тооцоог гаргасан байна. Гэвч газрын тосны нөөц нь шавхагдаж байгаа гэсэн эргэлзээ арилаагүй хэвээр байгаа аж. Тухайлбал, эдийн засагч, профессор  Мамду Г.Саламе Саудын Арабын хар алтны нөөцийн хэмжээ 70-74 сая тонн бареллийн хооронд хэлбэлзэж байгаа гэж үзжээ. Харин нийтлэлийг бичсэн сэтгүүлч “Би нэг удаа үүнтэй төстэй тооцоо хийж байсан. Гэхдээ Саудын Араб 1982 оноос хойш нэмж газрын тосны орд олсон” гэж үзэж байгаагаа нийтлэлдээ бичжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.20 № 34 (6001)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

7 цаг 50 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 9 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 16 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

16 цаг 35 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

16 цаг 48 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06