“Би Хотын даргад дахин өрсөлдөнө”

2019-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун байр сууриа илэрхийллээ. -МАН-ын Хяналтын хорооноос таныг намаас гарсанд тооцсон  талаар мэдэгдлээ. Та ямар байр суурьтай байна вэ. Намаас “хөөсөн” учир шалтгааныг хэлсэн үү? -МАН бол тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэсэн нийгмийн ардчилсан үзэл бүхий нам мөн гэж намын дүрмийн 1.1-д заасан байдаг. Бид эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх ёстой. Гэтэл өчигдөр манай намын Хяналтын хороо үзэл баримтлалынхаа эсрэг шийдвэр гаргалаа. Гишүүдээ ялгаварлан гадуурхлаа. Надтай өрсөлдөж, олонхийн санал авч чадаагүй НИТХ-ын дарга С.Амарсайхан өмнө нь намын бодлого сөрж, НИТХ-ын даргад өрсөлдөж, заалнаас  нэр дэвшин сонгогдож байлаа. Одоо тэр хүнийг нэг жилийн дараа намын бодлогоор Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж  байна. Харин жирийн гишүүд,  удирдлагуудын дэмжлэггүй хүмүүсийг намын бодлого сөрсөн гэж үзэн намаасаа хөөж байна. Ийм байж болохгүй. Нийслэлийн  МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд ч гэсэн мөн адил. Намын удирдах зөвлөлийн шийдвэрийг тоохгүй,  өөрөө нэр дэвшин нийслэлийн намын дарга болсон.  Харин энэ удаа намайг ялгаварлан гадуурхаж байна.  Би энэ асуудлаар  Удирдах зөвлөлд өргөдөл гаргана. -НИТХ дээр МАН-ын  зарим гишүүн таныг дэмжсэн. Тэгэхээр намын бодлогын эсрэг гэж үзэж болох юм уу? -Би намын бодлогоор Хотын даргад  дэвшээгүй. Нийслэлийн тодорхой иргэний төлөөлөл болж тэнд сууж байгаагийн хувьд заалнаас нэрээ дэвшүүлсэн. Намайг намын зарим нөхөд маань дэмжиж,  Хотын даргаар сонгосон. Одоо ч би жирийн иргэний төлөөллийн хувьд дахин нэрээ дэвшүүлнэ. Надтай хамт Ц.Сандуйг намын гишүүнээс чөлөөлсөн байна лээ. Хэрэв тэр 60 тэрбумынхаа асуудлыг ярьж байгаа бол цаг хугацаа нь өнгөрсөн байна. Яагаад өмнө нь энэ асуудлаа шийдээгүй юм бэ. Намайг ямар нэгэн байдлаар дэмжсэн гэж тэр хүнийг үзэж цуг хөөсөн бол тэр хүний намайг дэмжсэн гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ. НИТХ дээр нууц санал хураалт явагдсан гэж би ойлгосон. Ямар ч баримтгүй хардлага сэрдлэгээр намаас гаргаж байгаа нь  өөрөө утгагүй. -Тэгэхээр дахин өрсөлдөнө гэж ойлголоо. Дахин дэмжлэг авах итгэл байна уу? -Санал хураалтаар надад ялагдсан нэр дэвшигч маань өрсөлдөнө гээд явж байхад олонхийн санал авсан би яагаад бууж өгнө гэж. Өнгөрсөн  хугацаанд иргэдийн зүгээс маш олон санал хэлж байна. Мөн намайг НИТХ-ын 24 төлөөлөгч дэмжсэн. Тэгэхээр би тэдний сонголтыг хүндэтгэнэ.  Энэ сунгаанд олонхийн суудал авсан намаас эхэлж нэр дэвшүүлнэ. Дараа нь төлөөлөгчид өөрийн нэрийг буюу бусдын нэрийг дэвшүүлж болно гэсэн заалт бий. Түүний дагуу оролцоно. Нэгжийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд нэг удаа буцааж болно. Буцаасан шийдвэрийг авсны дараа  НИТХ 15 хоногийн дотор дахин хэлэлцэнэ. Хэлэлцээд гарсан саналыг Ерөнхий сайдад хүргүүлээд тав хоногийн дотор томилох үүрэгтэй гэсэн заалт байгаа. Тиймээс одоо буцаана гэсэн заалт байхгүй. -Таныг Ерөнхий сайд батламжлахаас татгалзах үндэслэлээ юу гэж хэлсэн бэ. Албан бичигт энэ талаар дурдаагүй байсан? -Батламжлаагүй тухай албан бичиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Нэг өгүүлбэртэй бичиг байгаа. Ямар нэгэн үндэслэл байхгүй, хавсралт байхгүй. Уг нь хуульд заасан  дөрвөн шалгуур байдаг.  Ял шийтгэл эдлээгүй, төрийн албанд гурваас дээш жил ажилласан, татвар төлөгч гэх мэт. Энэ шалгууруудыг би бүрэн хангаж байсан. Татгалзах шалтгаан байгаагүй л дээ. -Нам бол нэг ТББ-ын институцитай байгууллага.  Гэтэл нэг намын Удирдах зөвлөлийн шийдвэр НИТХ-ын шийдвэрээс илүү ач холбогдолтой, хүчтэй байгаа нь өрөөсгөл санагддаг? -Тийм ээ. Уг нь эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр нь НИТХ-д хүргүүлж буй санал юм.  Энэ саналыг заавал даган биелүүлэх, мөрдөх албагүй. НИТХ хурлаа хуралдуулж, шийдвэрээ гаргаад явах учиртай. Намын бодлого бол тэс өөр зүйл л дээ. НИТХ гэдэг нь өөрөө намын төлөөллийн байгууллага биш иргэдийн төлөөллийн байгууллага юм. -МАН-аас гаргачихлаа.  Намын дүрэмд намаас түдгэлзүүлэх хугацаатай гэсэн хугацаа бий юү? -Хяналтын хорооны дарга намын гишүүнийг гарсанд тооцох дүрэм журам байгаагүй, одоо шинээр мөрдөгдөж байгаа гэж ярьж байсан. Энэ бол байсан заалт. Өмнө нь гишүүнийг түдгэлзүүлэхээр бол тухайн шатны намын Хяналтын хороо хуралдаж, хэлэлцдэг байсан. Гэтэл Төв намын хяналтын хороо өөрөө хуралдаад шууд шийдвэр гаргадаг болсон байна. Уг нь аливаа асуудалд зарчим гэж байх ёстой. -Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зөвлөл дээр  хэлэлцдэг үү. Энэ шийдвэр нь эцсийнх юм уу? -Тухайн шийдвэрийг хуулбараар нь авсан байгаа. Энэ зөвхөн Мөнхчулуун гэдэг хувь хүнтэй холбоотой асуудал биш. МАН цаашдаа 2020 он хүртэл дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадах эсэх, эргээд иргэд сонгогчдынхоо хүрээнд амласан амлалтаа биелүүлээд итгэлийг дааж чадах уу, үгүй юү гэдэг асуудал гарч байна. Өнөөдөр НИТХ-ын зарим төлөөлөгч намын гишүүнээсээ татгалъя гэж ярьж байна. Бид шударга байх ёстой гэж байна. Намын гишүүд, залуучууд ч над руу ярьж намаасаа гарахад бэлэн гэж байна. Бид шударга ёс, ардчиллыг зорилгоо болгоод явдаг намын гишүүд юм шүү дээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.20 № 34 (6001)
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

21 цаг 30 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

22 цаг 0 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

22 цаг 54 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Өчигдөр 11 цаг 54 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Өчигдөр 11 цаг 46 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

Өчигдөр 11 цаг 35 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

Өчигдөр 06 цаг 00 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин