Ц.МЯГМАРБАЯР
Өнөөдөр манай улсын нийтийн тээврийн үйлчилгээнд ихэвчлэн БНСУ-ын Huyndai, Киа Моторс үйлдвэрийн Granbird, Universe маркийн том оврын 45 хүний суудалтай автобуснуудыг үйлчилгээнд явуулж буй. Олон улсад автобус гэлтгүй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд үйлдвэрээс гарахад дахин давтагдагшүй сери дугаар буюу регистери олгодог гэдгийг хэн хүнгүй мэддэг. Ямар улсад хэдэн онд үйлдвэрлэсэн ямар маркийн гээд 17 тэмдэгт бүхий тоо болон үсэг оролцуулан тухайн тээврийн хэрэгслийн салдаггүй эд анги болох кузов эсвэл арал дээр нь цохож тэмдэглэдэг. Үүнийг VIN CODE буюу тусгайлан ялгах тэмдэглэгээ гэж үздэг. 1977 оноос хэрэглэж буй ISO3779-1983 стандартыг автомашин үйлдвэрлэгч 24 улс мөрддөг. 17 тэмдэгтээр тухайн онд үйлвэрлэсэн огноог мөн тохирох үсгээр тэмдэглэнэ. Жишээлбэл, 2004 онд үйлдвэрлэсэн машиныг “4”-ын тоо илтгэх бол 1994 онд үйлвэрлэсэн автобусыг латин “R” үсгээр илтгэнэ. Түүнчлэн 2012 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг “C” үсэг илтгэнэ.
Энэ мэтчилэн 1980-2030 он хүртэлх стандартыг баталсан байна. Манай улс олон улсын стандартыг өөрийн оронд тохируулж MNS ISO3779: 2010, “MNS 5012:2011-ийг мөрддөг. Уг стандартын “6.4.3-т нийтийн зорчигч тээврийн шугамын үйлчилгээнд үйлдвэрлэгдсэнээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахыг хориглоно” гэсэн заалттай. Харин БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэснээс хойш найман жил ашиглах заалттай. Гэтэл манайд зах зээлийн хэрэгцээг ашиглан ашиг олох гэсэн импортлогчид БНСУ, БНХАУ-д ашиглалтаас гарсан хямд үнэтэй тээврийн хэрэгслийг хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ явуулагч нэр бүхий хуулийн этгээдүүд, автобус болон автомашинуудын үйлдвэрлэсэн оныг илэрхийлэх үсгийг засварлаж насжилтыг залуужуулж Монголд үнэ нэмж борлуулдаг явдал газар авсан. Монгол Улсад мөрддөг “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих “MNG 5012:2011 улсын стандартын шаардлага”-ыг хангахгүй хуучин автобуснуудыг хилээр оруулж ирэн хот хооронд, хотын дотор хүн тээвэрлэж, эрдэнэт хүний амь насыг эрсдэлд оруулж, Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчин Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсээр байна. “Автобус шатлаа”, “автобусны угаар их”, автобус уналаа”, “хөлдүү автобус” үйлчилгээнд явж зорчигчдыг хохироож байгаа мэдээллүүд ч үүнтэй холбоотойг эх сурвалжууд ярьж байна. Учир нь насжилт өндөр автобуснуудыг тухайн орондоо хямд үнээр худалдаалдаг. Үүнийг нь ашиглан манай компаниуд худалдаж авсан автобусныхаа үйлдвэрлэсэн оныг засч Монголдоо өндөр үнээр борлуулж байгаа нь эрдэнэт хүний амь насыг эрсдэлд оруулж байгаа гэмт үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, он засварласан автобусаа “өшиглөсөн” хэмээн нэрлэдэг аж. Үүнийг нэр бүхий хуулийн этгээдүүд дан ганцаар үйлдэж чадахгүй. Энэ ноцтой асуудлын цаана тухайн тээврийн хэрэгслийг хилээр оруулж ирэхэд нь шалгаж байгаа Гаалийн байгууллагын болон хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахад нь хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагын албан тушаалтнууд үүнтэй холбогдож албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй гэмт явдлыг газар авахуулж байгаа гэсэн юм. Энэ асуудлаар холбогдох байгууллагын мэргэжилтнээс лавлахад “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд 45 стандарт мөрддөгч арлын сери, дугаарыг өөрчилсөн, рамыг гагнасан тохиолдолд замын хөдөлгөөнд оруулахгүй гэсэн стандарт байдаггүй учраас нийтлэг зөрчилд бүртгэж тухайн эзэнд зөвлөгөө өгөх байдлаар явуулдаг. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 1272 зөрчилтэй автомашин, автобус хилээр орж иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 орчмоор их байна. Монголд автомашин болон автобусны арал дээр бичигддэг дахин давтагдашгүй серийн дугаарыг өөрчлөх, хуурамчаар үйлддэг гэх асуудал байхгүй. Харин Солонгос болон бусад улсад үйлддэгдэг байх гэсэн хардлага бий гэж Авто тээврийн үндэсний төвийн Техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнх хэлсэн юм. Гэтэл “өшиглөсөн автобус”-аар зорчигч тээвэрлэж байгааг Зам тээврийн яамны харъяа Авто тээврийн үндэсний төв мэдэхгүй байна гэвэл худлаа. Учир нь тэд автобусны үйлдвэрлэсэн оныг мэдэх тоног төхөөрөмжтэй, мэдлэг чадвартай боловсон хүчинтэй. Тэр ч байтугай “замын зарим албан тушаалтнууд энд тэнд 1-2 автобус ивээлдээ явуулдаг гэх яриаг ч “Да хүрээ” захын ченжүүд хэлж байсан.