Эмэгтэйчүүдэд бэлэглэхэд тохиромжтой найман ном

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НЯМДОРЖ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аз Хур” номын их дэлгүүрээс эмэгтэйчүүдэд бэлэглэхэд тохиромжтой найман номыг онцоллоо.

“Чамтай учрахаас өмнө”

Хайрлаж,  энэрч, уучилж, тэвчиж бас харамсалтай хэдий ч тавьж явуулахын гашуун амт. Хайрлахын  зэрэгцээ нэг нэгнээсээ суралцахын ухааныг харуулсан  хайрын түүх.

Чамтай учирснаас хойш

Жинхэнэ хайртайгаа учирч басхүү түүнийгээ алдсан бүсгүйн цоо шинэ амьдралыг өгүүлнэ. Гэвч шинэ бүхэн сайхан байдаггүй.

Зоригт анчин бүсгүй

Америкийн уугуул индианчуудын ахуй амьдрал, ёс заншил, хүсэл мөрөөдөл, тэдний газар нутгийнхаа төлөө хийж байсан тэмцлийн тухай түүхэн үнэнийг та олж мэдэх болно.

Анна Каренина

Хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ золиослож, нийгмийн эсрэг зоригтойгоор сөрөн зогссон Каренина бүсгүйг тухай өгүүлнэ.

Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд

Хүчирхэг эрчүүдийн ард ихэвчлэн ухаалаг эмэгтэйчүүд байдаг. Авьяасыг нь хөглөгч тэр бүсгүйчүүд өөрийн суутныхаа араас чимээгүйхэн дагаж, авьяас билгийн дундаршгүй эх булгийг нь тэтгэж өгдөг бол зарим эмэгтэйчүүд нь агуу суутнаасаа илүү тод нэгэн ч байж болно. Беатричигээс Катрин Денев хүртэл алдартнууды хувь заяаг өөрчилсөн эмэгтэйчүүд гарах болно.

Хурлийз бүсгүй

...Адал явдалд дурлагч Англи залуу Эдвард нэгэн хэвийн амьдралаасаа уйдан хорвоо ертөнцөөр хэрэн хэсэх аялалдаа гарна. Байгалийн сайхныг үнэн голоосоо бишрэн дээдэлдэг тэрээр шинэ Орлеонд айлчлан ирж, удалгүй Луйзана нутагт гоо үзэсгэлэнгээрээ алдаршсан Аврора хэмээх боол бүсгүйтэй учирна.

Эх дагины далд түүх

Цэнд зайсангийн дунд охин Дондогдуламын амьдралын тухай өгүүлнэ. VIII Богд Жавзандамба хутагттай Амарбаясгалантын газар танилцаж, арваад жил амраг сэтгэлийн холбоотой явсаар хөхөгчин могой жил /1905 он/ ил гарч, улмаар цагаагчин гахай жил 1911 онд Улсын Эх дагинын өндөр сэнтийд өргөмжлөгдөнө.

Консуэло

Жорж Сандын алдартай бүтээлүүдийн нэг “Консуэло” романд Венецийн Сан Самуэлийн театрын “Алтан гургалдай” хэмээн олноо шагшигдсан авьяаслаг дуучин эмэгтэйн амьдрал, хайр дурлалын талаар өгүүлнэ. Зохиогч гол баатраа бүхий л дуучдын жишиг, үлгэр дуурайл болгохыг зорьж, бэрхшээл саадыг даван туулсаар зөвхөн урлагийн төлөө өөрийн бие сэтгэлээ зориулж буйгаарэнэхүү бүтээлээ төгсгөдөг. Уншигчдын боломжид нийцүүлэн зохиолын хоёр бүлгийг нэгтгэн нэг номд багтаасан байна.

Эх сурвалж:www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 47 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 13 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 26 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06