М.Сономпилд холбогдох хэргийг прокурорт буцаажээ

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.Хэрлэн Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны хөрөнгөөс завшсан,  хээл хахууль авсан зэрэг хэрэгт холбогдсон Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн гэм буруутай, эсэхийг  шүүсэн  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг дахин шалгуулахаар  хэргийг прокурорт буцаасан байна. М.Сономпил  тус  салбарын  сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж,  ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулсан бөгөөд тус  компаниас “Залуу Монгол”-ынхоо дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм. Түүнчлэн  эрх мэдэл албан тушаалаа урвуулж, “Амгалан” дулааны станцыг 60 сая ам.доллароор барьж ашиглалтад оруулах санал гаргасан БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпорац” компанид  давуу байдал олгосны зэрэгцээ  тендерт анх ирүүлсэн үнийг нэмж, гэрээ байгуулах явцад үнийн дүнг 75.9 сая ам.доллар  болгож  өсгөн  тухайн гүйцэтгэгчийг үндэслэлгүйгээр татвараас чөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж байгаа юм. Шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, гэрчээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд байсан Д.Зоригт, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн  дарга асан Б.Шинэбаатар нарыг байлцуулан  хэлэлцсэн хурал  өчигдөр 20.10 цагийн үед завсарлаж, 21.00 цагт тогтоолоо танилцуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зарим  асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж,  М.Сономпилд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаах шийдвэрийг гаргажээ. Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06