“Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрийн нээлт боллоо

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ээс зарласан “Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрт багш болон нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнууд материалаа ирүүлснээс МУБИС, ШУТИС, ХСИС-ийн 29 оюутан шалгарсан байна. Хөтөлбөрт шалгарсан оюутнууд гурван сарын хугацаанд эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй, хувийн хөгжлийн чиглэлээр БМДИ-ийн арга зүйчид болон зочин багш нарын 48 цагийн чадавхижуулах сургалтад хамрагдана. Мөн тус институтээс зохион байгуулж байгаа сургалт, судалгааны ажилд оролцож, бодит туршлага хуримтлуулах аж. “Судлаач оюутан” хөтөлбөр нь багш мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах, дэмжих үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд багш болон нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх. Эерэг хандлагатай, чадварлаг багш болох, ажлын байранд гарах бэлтгэлийг хангахад нь бодит дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Энэ хөтөлбөр цаашид жил бүр тогтмол хэрэгжих ажээ. Хөтөлбөрийн нээлтэд БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг оролцож “XXI зууны багш” сэдвээр лекц уншиж, хөтөлбөрт шалгарсан оюутнуудад баяр хүргэж, амжилт хүслээ. Зорилт:
  • Судалгаа арга зүй, аргачлалд суралцах, судалгаа шинжилгээний туршлага хуримтлуулах боломжийг хөтөлбөрт хамрагдагчдад олгох
  • Хувийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа /Хувийн хөгжлийн төлөвлөгөө, цаг төлөвлөлт, илтгэх, мэтгэлцэх ур чадварт суралцах/-г зохион байгуулах
Багш мэргэжлийн орчин үеийн чиг хандлага, онол, үзэл баримтлалын талаарх мэдлэг ойлголтттой судлаач багш болоход дэмжлэг үзүүлэх Хөтөлбөрийн агуулга: Тус хөтөлбөр нь багш болон нийгмийн ажилтны чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хувийн хөгжилд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр 48 цагийн хичээлээс бүрдэнэ. Долоо хоног бүр:
  • Мягмар, пүрэв гаригийн 17:30-19:00 цагт БМДИ-ийн арга зүйчдийн болон зочин багш нарын чадавхижуулах сургалт
  • Бямба гаригт дадлага ажил /10-12 цаг/
Тавих шаардлага:
  • Багш мэргэжлээр их, дээд сургуульд суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсийн оюутан байх
  • Хөтөлбөрт долоо хоногт найм хүртэлх цагийг зарцуулах боломжтой байх Голч дүн гурваас дээш байх
Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх Хамрах хүрээ: Хөтөлбөрт материалаа илгээж шалгарсан МУБИС, ШУТИС, ХСИС-д багш, нийгмийн ажилтны мэргэжлээр суралцаж буй 29 оюутан /Нийгмийн ажилтан-9, Нийгмийн ухааны багш-5, МХУЗ-ын багш-2, Газарзүйн багш-3, Эрүүл, мэнд биологийн багш-2, Англи хэлний багш-2, Боловсрол судлал-арга зүйч-1, Бага боловсролын багш-1, Байгалийн ухааны багш-1, СӨБ-ын багш-1, Математикийн багш-1, ДУДТ-ийн багш-1/ Үргэлжлэх хугацаа: 2019.02.18-05.20. “Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөр нь цаашид жил бүр үргэлжлэн явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутнуудад:
  • БМДИ-ээс “Батламж” олгох
  • БМДИ-ээс “Тодорхойлох захидал” гаргаж өгөх
  • Мэргэжлийн ном, товхимолоор хангагдах
  • БМДИ-ийн хүний нөөцийн нөөцөд бүртгэгдэх
Эх сурвалж polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06