Л.Бүүвэйбаатар: Халхын сайхан Юндэн алхаа гишгээнээс эхлээд өөр байх учиртай

2019-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Сонгодог урлаг” булангийн зочноор УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатарыг урилаа. Тэрээр “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд дуулжээ. Ингэснээр 40 дэх Юндэнгээр тодроод байгаа юм. -Өөрийг тань үзэгчид энэ цагийн Юндэн гэж тодорхойлдог юм билээ. Энэ дүрээр хэд дэх удаагаа тайзнаа гарав? -Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар манай театрын уран бүтээлчид Монголын ууган дуурийн нэг “Учиртай гурван толгой” бүтээлээр бэлэг барилаа. Миний хувьд 10 гаруй удаа тайзнаа халхын сайхан Юндэнд дуулсан байна. Үзэгчид сайхан хүлээж авсанд баяртай байгаа. -Өмнө нь Нансалмаад гоцлол дуучин Ш.Наранчимэг дуулж бай­сан. Харин энэ удаад дуучин Б.Энхнаран дууллаа? -Нансалмаад саяхан “Сопрано” бие даасан тоглолтоо хийсэн УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран дууллаа. Харин Хоролмаад залуу гоцлооч Б.Одонзаяа, Балганд О.Хүрэлбаатар ах маань дуулсан. -10 гаруй удаа Юндэнгийн дүрээр үзэгчидтэй уулзсан гэлээ. Анх энэ дүрд яаж сонгогдсон бэ? -Би театрын гоцлол дуучны ангид 2011 оны есдүгээр сард орсон. Оронгуутаа Юндэнгийн дүрд шал­гуулаад арай болоогүй байна гээд буцсан. Харин хоёр дахь удаа шалгуулаад энэ бүтээлд дуулах эрхтэй болж байлаа. -Тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байв? -Ард түмний сэтгэлд хоногшсон үе, үеийн мундаг уран бүтээлчид энэ дүрд дуулсан байдаг. Залуу уран бүтээлчийн хувьд тэдгээр хүмүүсийн залгамж халаа болж байгаадаа баярладаг. Анх тайзан дээр гарахад баярлаж, догдолж байсан. Одоо ч энэ бүтээлд дуулах бүртээ тэр мэдрэмжийг авдаг. -Та анх тайзан дээр га­рахдаа туршлагатай дуучин Ш.Наран­чимэгтэй хосолж байсан. Тэр хүнээс ур чадварын хувьд их олон зүйл сурсан байх гэж бодож байна? -Манай уран бүтээлчид шинэ, залуу дуучдаа их дэмждэг. Хамт тайзан дээр гарахдаа дүрийнх нь тухай, хэрхэн дуулах тухай зөвлөгөө өгнө. Тэр зарчмын дагуу Ш.Наранчимэг эгч надад үнэтэй зөвлөгөө өгсөн. Халхын сайхан Юндэн чинь алхаа гишгээнээс эхлээд өөр байх учиртай. Тайзан дээр гарахдаа анхаараарай гээд хэлсэн бүхнийг нь би марталгүй санаж, биелүүлэхийг хичээдэг. -Хамгийн сүүлд Юндэнд Э.Амартүвшин дуулж байсныг санаж байна. Таны хувьд өмнө дуулж байсан дуучдаас хэр туршлага судалдаг вэ? -Энэ дуурийг Э.Амартүвшин ахыг дуулж байхад нь үзэж байсан. Мэдээж арга туршлагаас нь сурахсан гэж боддог. Мөн бүх цаг үед дуулж байсан уран бүтээлчдийн бичлэгийг урын сангаас авч их үздэг. -Үе, үеийн дуучдаас хамгийн төгс Юндэн хэн гэж санагддаг вэ? -Гавьяат жүжигчин Болд ахын дуулалт, дүрээ бүтээсэн арга барил нь сайхан санагддаг. Тэр хүнээс дүрийнх нь тухай, хэрхэн амилуулсан тухай ярилцаж, сурахсан гэж боддог. -Цаг үе бүхэн өөр, өөрийн онц­логтой Юндэнг төрүүлсэн байдаг. Энэ цагийн Юндэнгийн хувьд дү­рээрээ юуг илэрхийлэхийг хүсдэг вэ? -Би залуу уран бүтээлч. Тиймээс залуу насны эрч хүчээ гаргаж, чин сэтгэлээсээ ажиллахсан гэж хүсч байна. Цаашдаа ч Юндэнгийн дүрээр олон удаа тайзнаа гарах байх. Тиймээс илүү туршлагажиж, хүмүүст сайхан сэтгэгдэл үлдээхсэн гэж хөдөлмөрлөж байна. -Ямар уран бүтээлч Юндэнгийн дүрд хамгийн олон удаа дуулсан бай­даг вэ. Энэ тухай та судалж үзэв үү? -Ц.Дагванамдал гуай Юндэнгийн дүрд 1000 гаруй удаа дуулсан гэдэг. Одоогоор түүний түүхэн амжилтыг эвдсэн уран бүтээлч хараахан төрөөгүй байна. -Монгол эрчүүдийн нэг илэрхийлэл нь Юндэн гэж ойлгож болно. Та дүрээ судалж байхдаа дотоод мөн чанарыг нь хэрхэн харсан бэ? -Ямар ч байсан надаас тэс өөр ертөнцтэй хүн гэсэн бодол төрсөн. Монгол эр хүний бүхий л сайхан чанарыг шингээсэн, ноён нуруутай хүн гэж төсөөлдөг. Яг л энэ бодол, төсөөллөөрөө тайзнаа гарч байна. -Үзэгчид “Учиртай гур­ван толгой” гэхээр Юндэн Нансал­маа­гаар л төсөөлдөг. Гэхдээ жүж­гийн зангилаа болсон дүр нь Хоролмаа юм шиг санагддаг. Тийм ээ? -Манай театр олон Хоролмаатай. Энэ цаг үед залуу дуучин Б.Одонзаяа дуулж байна. Түүнээс өмнө гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, Г.Мөнгөн­цэцэг гээд авьяастай, мундаг уран бүтээлчид энэ дүр дээр ажилласан байдаг. -Энэ жил “Учиртай гурван толгой” дуурийг хэдэн удаа тоглохоор төлөвлөөд байна вэ? -“Учиртай гурван толгой” дуурь манай урын сангийн том баялаг. Тиймээс жил бүр уламжлал ёсоор үзэгчдэд хүрдэг. Зөвхөн энэ улиралд зургаан удаа тоглоно. Харин  он дуустал хэдэн удаа тоглохыг дараа, дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөгөөр шийддэг. -Таныг “Чингис хаан” дуурьт дуулна гэж сонссон. Найруулагч нар өөрт тань монгол дүр өгөх нь элбэг бололтой? -Монгол хүн учир монгол дуурьт дуулахад сайхан санагддаг. Ялангуяа их эзэн Чингис хаанд дуулна гэдэг залуу уран бүтээлчийн хувьд том боломж, хариуцлага юм. Уг нь “Чингис хаан” дуурьт О.Бумхүү ах маань дуулдаг юм. Энэ жилээс миний бие давхар бэлдэж байна. -Монгол болон дэлхийн сонго­догт дуулахад асар их ялгаа бий. Танд аль илүү дөхөм хоолойны цар хүрээнд тань тохирсон санагддаг вэ? -Мэдээж асар их ялгаа бий. Монгол дуурьт дуулсны дараа Итали, Франц гээд гадаад сонгодог бүтээлд дуулахад хоолойны өнгө, техникийн хувьд өөр байдаг. Бүр эхний дуудлагаар монгол дуурь дуулчихаад нэг цагийн дараа гадны сонгодог бүтээл бэлдэхэд л ялгаа нь ажиглагддаг юм. -Таны уран бүтээлч болох хүсэл мөрөөдөл хаанаас эхтэй вэ. Удамд тань урлагийн хүн бий юү? -Манай удамд урлагийн хүн байхгүй. Би улстөрч болохыг хүсдэг бай­сан. Харин багаасаа дуулах со­нир­холтой байсан минь намайг ур­лагийн зам руу хөтөлсөн гэж бод­д­ог. Сургуульд байхдаа “Дэнсээ юу” дууг дуулах их дуртай байлаа. Хам­гийн сонин нь Хөгжим, бүжгийн консер­ваторт ороод энэ дууг дуулсан Х.Үнэнхүү багшийнхаа шавь болсон доо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.19 № 33 (6000)  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 28 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 47 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 13 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 26 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06