Зайсан дахь KFC салбарын ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрчээ

2019-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ТУЯАЦЭЦЭГ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах Таван Богд компанийн Зайсан дахь KFC салбарт гарсан хоолны хордлоготой холбоотой урьдчилсан мэдээлэл хийсэн. Тэгвэл өнөөдөр шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. Тандан судалгаагаар сэжиг бүхий хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны ус, ундаанаас дээж авч хоолны 39 дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны хоёр, агаарын сорьц тав, ундааны сорьц, байгууллагын тоног төхөөрөмж, угаалга цэвэрлэгээнээс 94 шинжилгээ авсан байна. Мөн Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг энэ сарын 12-ны 19:00 цагт  зогсоож, тухайн өдөр хийсэн хоол, хүнсний бүтээгдэхүүний үлдэгдлийг устгаж, тоног төхөөрөмжид халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн НМХГ-ын хяналт шалгалтаар тухайн салбар нь 28 ажилчинтай. Ажилчдын эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийн дэвтрийг шалгахад арьсны халдварт өвчин илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй зөрчил илэрчээ. Мөн хоол үйлдвэрлэлт эрүүл ахуйг хэвшүүлээгүй, дамжлага дундын хяналт алдагдсан, холбогдох тэмдэглэл хөтлөөгүй зөрчил илэрсэн байна. Хамгийн ноцтой зөрчил нь хоол, хүнсэнд оролцдог хүмүүс нь үнэмлэхгүй байсан аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн шинжилгээгээр эмнэлзүйн лабораторит дөрвөн өвчтөн, 21 ажилчнаас авсан шинжилгээгээр шигелийн төрлийн нян буюу ундны уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн байна. Зайсан дахь KFC салбараас 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт хандан эмчлүүлжээ. Тус салбар нь гүний худгаас усаа авдаг байсан. Ус ямар шалтгаанаар бохирдсон талаар үргэлжлүүлэн шалгах ажээ. Олныг хамарсан халдварт өвчлөл хүнээс хүнд дамждаг хоолны халдварт өвчлөл юм. Энэ нь хоол, хүнсээр дамжин хүнд дамжсан гэсэн дүгнэлт гаржээ. Мөн Таван Богд компанийн хариуцлагагүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн дотоодод тавих хяналт сул байгаа нь зөрчил гаргахад хүргэсэн. Одогоор Зайсан дахь салбарыг хаасан. Бусад салбарт удахгүй шалгалт хийнэ гэв. Эх сурвалж www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 47 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 13 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 26 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06