С.Лавров: Европын холбоо өөрийгөө ОХУ-тай утга учиргүй сөргөлдөхөөр болголоо

2019-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
МЮНХЕНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГА ХУРАЛ - 2019

 

-Европын холбоог ашиг хонжоог үл харгалзан хүчтэй, бие даасан байхыг Москва хүсч сонирхдог хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд онцлов-

© EPA-EFE/RONALD WITTEK

Д.ЭНХЭЭ

Европын холбоо өөрийгөө ОХУ-тай утга учиргүй сөргөлдөөнд оруулж, тавьсан хоригоосоо болж тэд олон тэрбумын алдагдал хүлээж байна хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн бямба гаригт Мюнхены аюулгүй байдлын 55 дугаар бага хуралд үг хэлэхдээ мэдэгдэв.

Түүний хэлснээр ОХУ, Европын холбооны харилцан үйл ажиллагааны ихээхэн нөөц өнөөгийн байдлаар зогсонги байдалд байна. “Европчууд өөрсдийгөө ОХУ-тай утга учиргүй сөргөлдөөнд оруулж, далайн чанадаас үзүүлж байгаа дарамт шахалтын дор олон тэрбумын алдагдал хүлээж байх зуур хорвоо ертөнц эрс өөрчлөгдсөөр байна”хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамын тэргүүн онцлов.

"Үр дүнд нь бид юу олж авав? Нэгдмэл Европыг бүтээж чадсангүй. Терроризмыг үндсээр нь устгахаас эхлээд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүртэлх бид бүхэнд хамаатай тулгамдсан асуудлын тохирсон хариуг олж чадсангүй”хэмээн С.Лавров анхаарал хандуулав.

Практикийн үүднээс авч үзвэл нийт бүс нутгийн интеграцийн асуудлаар Европын холбоо цаашдаа монополь байж чадахгүй боллоо гэдгийг оросын сайд тэмдэглэв. “Евроазийн асар уудам орон зайд, юуны өмнө Ази-Номхон далайн бүс нутагт бий болж байгаа шинэ төвүүдийн үр дүнд хүчний харьцаа дахин хуваарилагдаж байна” хэмээн тэрээр тайлбарлав.

Үүнээс гадна геополитикийн төлөв байдлын хувьд Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) салшгүй хэсэг нь болж байна хэмээн тэрээр үргэлжлүүлэв. “Түүний хүрээнд хүрсэн ололт амжилтууд, мөн олон арван улс орон ЕАЭЗХ-той хөнгөлөлттэй гэрээ хэлэлцээр байгуулахыг хүсч байгаазэрэг нь үүнийг гэрчилж байна. Евроазийг төвхнүүлэхэд “Нэг бүс, нэг зам” үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа Хятад улс идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын талбар дээр холбогдох төслүүдийг боловсруулж байна”хэмээн Лавров онцолж дурдав.

Хэдийгээр ашиг хонжоо харсан олон зүйл байгаа ч Европын холбоог хүчтэй, бие даасан, нээлттэй байгаасай хэмээн ОХУ хүсч сонирхдог гэдгийг Лавров мөн тэмдэглэв. 

"Ашиг хонжоо хөөсөн олон зүйлийг үл харгалзан Европын холбоог хүчтэй, бие даасан, нээлттэй байхыг Орос улс хүсч сонирхдог юм. Ерөнхийлөгч [ОХУ-ын] Владимир Путины тэмдэглэсэнчилэн, олон туйлт дэлхий ертөнцийн үүднээс авч үзвэл батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт бусдаас үл хамаарсан, өөртөө хангалттай, тусгаар тогтносон байхыг Европын холбоо хүсч эрмэлзэж байгаа нь зүйёсны, бүхэлдээ эерэг сайн зүйл” хэмээн Оросын сайд онцлон тэмдэглэв.

"Үүнийг Европын холбоо хэр зэрэг сайн хийж чадах бол гэдэг нь харин өөр асуудал”хэмээн Лавров нэмж хэлэв.

“Колончлох сэтгэлгээ, төмөр хана, цэвэрлэгээний харуул хамгаалалтын философийг дахин давтахаас татгалзах хэрэгтэй” гэдгийг XXI зууны бодит байдал шаардаж байна хэмээн оросын гадаад улс төрийн бодлогын байгууллагын тэргүүн мөн онцлов. “Нийт Европын орон байранд их засвар хийх хэрэгтэй болжээ. Бидний өмнө үнэхээр асар том цар хүрээ бүхий зорилтууд зогсч байна, зөвхөн хамтарч байж л бид тэдгээрийг үр ашигтай шийднэ.”-хэмээн Лавров онцолж дурдав.

"Орос-Европын холбооны харилцааг хэвийн болгохгүйгээр аюулгүй байдлын салбар дахь Европын Холбооны бие даасан стратеги бараг боломжгүй гэдэгт итгэлтэй байна”-хэмээн сайд үгээ төгсгөв.

Эх сурвалж: www.polit.mn

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06