Ж.Үнэнбат: Ашигт ажиллагаагаараа Хаан банк тэргүүлж, Голомт банк удаалж байна

2019-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НЯМДОРЖ Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа.   -2019 онд банкны салбар, улс орны санхүүгийн төлөв, арилжааны банкнуудын чадавхийг хэрхэн төсөөлж байна вэ? - Урьдчилаад хэлэхэд банкуудын чадавхи сайжирч байгаа, эдийн засгийн өсөлт хадгалагдаад, эрсдэл даах хөрөнгөө нэмэгдүүлээд байвал бүр илүү хүчирхэгжих байхаа.  Бид өнгөрсөн жил том сорилттой тулгарч байж энэ үр дүнд хүрсэн.  ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд олон улсад ашигладаг хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлалыг арилжааны банкинд тулгасан нь өмнө Монголбанкны тавьдаг шаардлагаас хэд дахин өндөр шалгуур болж туссан.  Үр дүнд нь банкны системийн нийт зээлийн хэмжээнд байгуулах ёстой эрсдэлийн сан 2018 онд нэмэгдэж 530 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Зээлийн эрсдэлийн сангийн хөрөнгө өснө гэдэг нь тийм хэмжээний зардал, өөрөөр хэлбэл алдагдал банкинд дарамт болж тусна гэсэн л үг юм. Энгийнээр, эрсдэлийн сан гэдгийг иргэд, компанийн хугацаандаа төлөгдөөгүй зээл гэж хэлж болно. Монголбанкнаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлт буюу олгосон эрсдэлтэй активын 14 хүртэлх хувийг банкны эздийн хөрөнгөөр хангах ёстой гэсэн шаардлага бү­рэн биелэгдсэн. Системийн ач хол­бог­долтой гэж бидний нэрлэдэг Монголын тэргүүлэх банкууд энэ шалгуурыг амжилттай биелүүлээд, цэвэр ашигтай ажиллаж чадсаныг банкуудын жилийн тайлангаас харж болно. - Тэргүүлэх банкнууд хэр ашигтай ажилласан гэж тайлагнасан бэ? -Тайлангууд нийтэд нээлттэй байгаа. Товчхондоо бол банкны систем дэх эздийн хөрөнгийн хэмжээг 2018 онд 322 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Банкны систем дэх нийт активын 85 орчим хувийг таван банк эзэлж, нийт дүнгээрээ татварын дараах ашиг 252.8 тэрбум төгрөгт хүрчээ. Ашигт ажиллагаагаараа Хаан банк тэргүүлж, Голомт банк удаалж байна. 2018 онд банкны системийн харилцах, хадгаламжийн хэмжээ дөрвөн их наяд төгрөгөөр нэмэгдэж 20.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ өсөлтийн 95 хувь нь тэргүүлэх таван банкинд ногдож байгаа юм. Хамгийн өндөр өсөлтийг Хаан банк, Голомт банк гаргасан байна. Энэ хоёр банк нь харилцах, хадгаламжийн хэмжээгээр тэргүүлж байгаа юм. Харилцах, хадгаламжийн хэмжээ нь иргэд, аж ахуй нэгжээс банкинд итгэх итгэлийн хэмжээг тод харуулдаг үзүүлэлт л дээ. 2018 онд Хаан банк үйл ажиллагаагаа тасралтгүй тэлсэн, Голомт банк ашигт ажиллагаагаа хамгийн ихээр нэмэгдүүлсэн. -Дэлхийн бусад улс орны ир­гэдтэй харьцуулахад монголчуудын бан­­кинд итгэх итгэл, банкны сал­ба­рын талаарх ойлголт хэр байдаг бол? -Иргэдийн банк, санхүүгийн талаархи мэдлэг боловсролыг дээшлүүлэх, түвшинг бодитой үнэлэх нь ач холбогдолтой. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн хүрээнд сурагчдад эдийн засаг, санхүүгийн мэдлэг олгодог тодорхойлдог хөтөлбөрүүд байдаг. Тэдгээрт монголын иргэдийг хам­руулах талаар Засгийн газраас санаачлага гаргамаар байгаа юм. Нэг үеэ бодвол иргэд цахим карт, мобайл банкыг маш өргөн ашиглах болсон. Монгол улсын иргэд дунджаар хоёр харилцах данстай, 1.1 хадгаламжийн данстай байгаа бол гурван хүн тутмын нэг нь зээлийн данстай байна. Харилцагчид жилд 146 сая удаа ПОС машинаар, 93 сая удаа АТМ-ээр, 54 сая удаа мобайл банкаар гүйлгээ хийдэг. Энэ тоо жил ирэх тусам өсч байгаа юм. Улсын хэмжээнд хоёр хүн тутмын нэг нь мобайл банктай, гурван хүн тутмын хоёр нь интернет банк ашиглаж байна. Бага гэлтгүй хуримтлал үүсгэхийг хичээдэг болсон зэрэг нь статистик үзүүлэлтээс харагдаж байна.  Банкны салбартай холбогдох цуу яриа, ташаа мэдээлэл зэрэгт автах нь багасаж, нягталдаг эх сурвалжаа шалгадаг болсон зэрэг сайн талууд ажиглагдаж байна. Энэ бол иргэдийн ойлголт их сайжирсныг илтгэх үзүүлэлт мөн шүү.  Монголын иргэд банкиндаа итгэдэг.  Бид энэ итгэлийг даахыг хичээж ажиллаж байна. - Арилжааны банкнуудын интер­нэт банкны аюулгүй байдал, нууц­лал ямар төвшинд байдаг вэ?  - Банкуудын зүгээс үйл ажил­лагааны шинэчлэл хийх бүртээ холбогдох техник, тоног төхөөрөмж, аюулгүй байдал, нууцлалын сайж­руулалтыг байнга хийдэг. Ажилт­нуудаа сургадаг. Анзаарсан бол банкууд үйлчлүүлэгчиддээ хандан “нууц үгээ үе үе солиорой”, “үл мэдэг­дэх  мэйл хаягаас ирсэн мэдээллийг нээж болохгүй, устгаарай”, “янз бүрийн программ хангамжаар битгий оролд”, “өөрийнхөө нууц үгийг бусдад битгий  дамжуулаарай” гэх мэтээр байнга зөвлөгөө өгдөг. Бидний хувьд иймэрхүү мэдээлэл, зөв­лөгөө байнга өгсөөр ч байх болно дагаад бас манай харилцагчид өөрийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын асуудалдаа бас байнга анхаарах ёстой.  Өөрөөр хэл­бэл мэдээллийн энэ эринд банк харил­цагчийн хоорондын харилцаа шинэ суваг, хэлбэр, агуулгаар баяжиж тасралтгүй амьд холбоотой болсон, үүгээр дамжиж бидний үйлчилгээ тасралтгүй хөгжиж байгаа. -Сангийн яамны зүгээс зарим банкууд НӨАТ-ын буцаан олголтыг барьцаалсан зээл олгож байгаад шүүмжлэлтэй хандаж, ху­дал­дан авалтын талаарх мэдээл­лийн нууцлалыг алдагдуулах магад­лалтай, хууль зөрчсөн гэх зэргээр дүг­нэ­сэн. Энэ тийм болохгүй зүйл юм уу? -Мэдээж энэ үйлчилгээнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ирээдүйн орлогыг нь барьцаалан зээл олгох үйлчилгээ юм л даа уг нь.  Бид одоо зээл гэхээр л байшин барилга, үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг активт суурилсан зээлжүүлэлтийн уламжлалт механизмаар төсөөлдөг сэтгэлгээнээс татгалзаж эхлэх хэрэгтэй байна.  Олон улсын түвшинд хөдлөх хөрөнгө (юун түрүү автомашин санагдаж байгаа биз) түүн дотроо баталгаажсан авлага барьцаалж зээл олгох үйл ажиллагаа да­­вам­гайлах хандлагатай байна.  Үүнийг дэмжсэн төсөл ч манай улсад хэрэгжиж байгаа. -Финтек гэх мэт орчин үеийн үйл­чилгээнүүд гарснаар арил­жааны банкны хэрэг байхгүй болно гэ­сэн ойлголт явж байдаг. Энэ хэр ортой вэ? -Банкны гүйлгээ, төлбөр цахим орчинд суурилсантай холбоотойгоор шинэ шийдлүүд гарч байгаа. Финтек нь мэдээллийн технологийн ололтод суурилсан санхүүгийн үйлчилгээ болохоос банкыг орлох зүйл биш гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Финтек банк, санхүүгийн байгууллагад үйлчилж, хамтарч ажиллаж байж л оршин тогтноно, илүү үр дүнтэй ажиллана. Нөгөө талдаа финтек нь банкуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хялбаршуулах, тоон системд бүрэн нэвтрүүлэх боломжийг олгож байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.18 № 32 (5999)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 29 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 47 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 54 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 13 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 26 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06