1072 хувьцааны үнэ цэнэ ногдол ашиг төдийхнөөр хэмжигдэх үү?

2019-02-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байна. 2.5 сая иргэний тус бүрчлэн эзэмшиж байгаа 1072 хувьцааг амь оруулах чиглэлийг Засгийн газраас өгсний дагуу ногдол ашиг тараах ажил тооцоо, судалгааны ша­танд яваа юм. Олон нийтийн дунд ч “1072 хувьцааны ногдол ашгаа авмаар байна”, “Хувьцаагаа нээлттэй болгочихвол зармаар байна” гэсэн хандлага давамгайлж байна. “Эрдэнэс Тавантолгой- 1072 хувьцаа” мэдээллийн төвөөс хийсэн судал­гаагаар нийт иргэдийн 70 гаруй хувь нь дээрх сонирхлыг илэрхийлж байгаа аж. Тэгвэл бид 1072 хувьцааг бэлэн мөнгө гэж харахаас илүүтэйгээр хөрөнгийн зах зээлд тоглох ямар боломжууд болгон хувиргаж чадах вэ. Ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд уналтад ороод байсан “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн хоёр гуравхан жилд зөв менежентээр ажиллаж өнгөр­сөн онд 40 сая дахь тонн нүүрсээ олборлож, цэвэр ашгийн хэмжээгээр “Эрдэнэт” үйлдвэртэй зэрэгцэн ирж санхүүгийн чадамж нь огцом дээшилж тогтворжсон гэдгээ зарласан. Одоо бүтээн байгуулалтын ажилдаа ханцуй шамлан зүтгэж төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр зэрэг дэд бүтцээ шийдвэрлэж чадвал эдийн засгийн үр ашиг нь одоогийнхоос 2-3 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулж байна. Хувьцааныхаа 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргахаар зорьж буй тэд Монголын хөрөнгийн зах зээлийн 70 хувийг дангаар эзэлж, энэ салбарын хөгжлийг тодорхойлох бо­лоод байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад хувьцааны үнэлгээ өн­дөр тогтох боломж бий гэж харж байгаа талаар компанийн удирдлагууд хэлж байсан. Тиймээс энэ компанийн хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг төдийхөн биш илүү том боломж нээлттэй байгааг олж харахыг уриалж байгаа юм. “Монголчууд анх хөрөнгийн зах зээлд гарч байсан нь 1992 онд улсын үйлдвэрийн 485 компанийг хувьчилж иргэдэд, цэнхэр, ягаан тасалбар тарааж байлаа. 1.1 сая иргэнд олгосон боловч тухайн үед хангалттай мэдээлэл өгөөгүйгээс хувьцаа гэдгийн үнэ цэнэ, боломжийг ойлголтгүй, хөрөнгө оруулалтын эрхийн бичиг гэдгийг мэдэлгүй өнгөрсөн байдаг.  Иргэд мэдлэггүйгээс зах зээлийн шуурганд дампуурсан компаниудад хөрөнгө оруулсан, эсвэл жаазлаад авдар дээрээ тавьчихсан тохиолдол нийтлэг байв. Учир нь тэдэнд энэхүү эрхийн бичиг ийм учиртай юм шүү гэж хэн ч зааж өгөөгүй. Монголчуудын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх анхны боломж нь тэр байлаа. Харин одоо хоёр дахь том боломж гарч ирж байна. Учир нь Эрдэнэс Тавантолгойн хувьцаанаас 2.5 сая хүн тус бүр 1072 хувьцааг эзэмшиж байна. Тиймээс бид хөрөнгийн зах зээл болон хувьцааны үнэ цэнийг ойлгуулахад гол анхаарал хандуулж байна ” гэж “Эрдэнэс Тавантолгой -1072 хувьцаа” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогт ярилаа. Тэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа юм билээ. “Хувьцаа нээлттэй болонгуут зармаар байна, ногдол ашиг гэж хэдэн төгрөг авах вэ” гэж асуудаг иргэд сургалтын дараа бодол, хандлага нь эрс өөрчлөгдөж байгааг ч тэрээр хэлэв.  Зөвхөн иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны талаар мэдээлэл өгөх зорилготой мэдээллийн төвийг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулсан. Тухайн үед 600 мянган хүн хувьцааны дансаа нээлгэсэн байсан бол өнөөдөр 1.1 саяд хүрчээ. 1072 хувьцаа амь орж, хөдлөхөд юун түрүүнд хувьцааны данс нээлгэсэн байх ёстойг сануулж байгаа. Компанийн 14.7 хувийг эзэмшиж байгаа иргэдэд ногдох ногдол ашгийг бүх хүнд хуваагаад үзэхэд баяжуулах хэмжээний их мөнгө ногдохгүй гэдэг нь урьдчилсан таамгуудаас тодорхой харагдаж байгаа. Тиймээс ногдол ашиг авна гэж хүлээхээс илүүтэй хувьцаагаа хадгалдаг, өсгөдөг, өв­лүүл­дэг, яваандаа банкны барьцаа, сур­галтын төлбөр, орон сууцны урьдчилгаанд тавьж болох үнэт зүйл болох боломжтой асар том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох, хөрөнгийн зах зээлийн жинхэнэ тоглогч болоход одооноос суралцах хэрэгтэй ажээ. 10 жилийн хугацаанд 200, 400, 500 дахин үнэлгээ нь өссөн “Сүү”, “Говь”, “АПУ” зэрэг топ индексэд байнга тэргүүлж явдаг үндэсний компаниудын жишээ бидэнд бий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.18 № 32 (5999)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

8 цаг 48 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

11 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 14 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 27 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06