Л.Чулуунбаатар: Онгон дагшин нутгаа унаган төрхөөр нь хадгалъя

2014-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Гэрэл

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгийн зөвлөлийн дарга Л.Чулуунбаатартай ярилцлаа.

-Сүхбаатар аймагт ураны хайгуул хийж байгаа “Арева Монгол” компанийн охин компани “Кожеговь” компанийн үйл ажиллагаанаас үүдэж иргэдийн дунд эсэргүүцэл хөдөлгөөн гарч байгаа мэдээ байна. Энэ талаар  Улаанбаатар дахь нутгийн зөвлөл нь  ямар  мэдээлэлтэй байна?

-Сүүлийн үед гадаад, дотоодын цөөн тооны хэсэг хүн албан ёсны зөвшөөрлийг бүрэн гүйцэд , зохих ёсоор бүрдүүлэлгүй, манай орны зарим нутагт ураны хайгуул хийх, олборлолт явуулах зэрэг зохисгүй үйл ажиллагаа явуулах боллоо.  Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт, онгол түмний тахилгат их хайрхан Алтан-Овооны ойролцоо ураны хайгуул хийнэ гэж Францын “Арева” компанийн хэсэг хүн хайгуулын анги тасгаа байрлуулах шав босгож, гэр майхан барьж  ард түмний уур хилэнг бадраасан байна. Энэ компани газрын  албан ёсны бүрэн  гүйцэт зөвшөөрөлгүйгээр дураараа загнаж, ард олны эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. Энэ тухай мэдээ, материал  Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн уугуул,суугуул иргэд, нутгийн зөвлөл дуулж сонсоод гайхаж, харамсч бас дургүйцлээ илэрхийлж байгаа.

-Танай нутгийнхан зарим нь дэмжээд, зарим нь эсэргүүцээд нэгдсэн  байр суурьт хүрээгүй байгаа юм биш үү?

-Тийм биш ээ. Сүхбаатарчууд, Дарьгангачууд, Онгон нутгийнхан  эцэг өвгөдөөс хайрлан шүтэж ирсэн, амьдарч, өсч төрсөн өлгий нутгаа аюудт ураны хороор хордуулж сүйтгүүлэх өндөр магадлалтай шинжилгээ, ашиглалтын ямар нэгэн арга хэмжээ явуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Манай нутагт тийм ажил дахин бүү яваасай гэж бүгд хүсч, ярьж байна.

-Төр засаг, шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хандаж та болон танай нутгийнхан уриалга гаргасан гэж сонссон?

-Бид уриалга гаргасан. Уриалгадаа “Хэрэв байгаль дэлхий, хүн,  мал амьтанд  хор хөнөөлтэй уран мэтийн аюулт бодисын шинжлгээ, ашиглалтын холбогдолтой ажил явуулж эхэлбэл бүх нийтээрээ эрс шйидэмгий эсэргүүцэн тэмцэхийг Монгол ахан дүүстээ, Сүхбаатар аймгийн ард түмэн,бүх аймаг, сумдын ИТХ, Засаг дарга нарт уриалж байна” гэж  онцолсон байгаа. Мөн Төрийн тэргүүнд хандаж “Монгол эх орныхоо газар нутгийг уран мэтийн хорт бодисоос алс холуур унаган төрхөөр нь хадгалж явахталаар Монгол төрийн мэргэн бодлогодоо хатуу барьж явахыг захиж, хүссэн.

-Танай нутгаас М.Зоригт гишүүн  УИХ-д  сонгогдсон. УИХ-ын гишүүдэд уриалга гаргав уу?

-Бид бүх шатанд уриалж байгаа. УИХ-ын гишүүн, төрийн түшмэлүүдэд хандаж “”Газар нутагтаа геологи хайгуулын шинжилгээ, судалгаа, ашиглалтыг явуулахдаа тухайн орон нутгийн/сумын/ ард иргэдийн 60-70 хувийн саналыг авсан нөхцөлд уг асуудлыг шийдвэрлэж байх талаар хууль журамдаа тусгаж өгөхийг хүссэн. Үүнийгээ  хэвлэлийн хурлаар ч, ярилцлага өгсөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр я  дамжуулан уламжилж байгаа. Энэ удаад ч бас хэлье.  

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

12 цаг 40 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

13 цаг 20 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин