Боловсролыг үнэгүй олгох Дээд хуулийн төслийг баянзүрхчүүд дэмжлээ

2019-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Гүйцэтгэх товчооны гишүүн, хуульч Л.Мөнхсайхан, Д.Араажав нараар ахлуулсан  Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийн ажлын хэсэг  Баянзүрх дүүрэгт хоёр дахь өдрөө ажиллаж байна. МАХН улс орныг хөгжүүлэх зөв гарцтай, алсын хараатай нам хэмээн зорилгоо тодорхойлдог. Тэрхүү  алсын хараа нь   Шинэ Дээд Үндсэн хууль юм.  Ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж буй энэ  хуулийн төсөл  батлагдсан цагаас монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн болж, үр хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэргээр өнөөгийн нийгэмд хүлээгдэж буй олон асуудал шийдэгдэх боломжтой. Учир нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд ийм зохицуулалт байхгүй.   Суурь нь тийм байгаа учраас ард түмний амьдрал дээшлэхгүй , асуудал дэвшүүлдэг ч шийдэгдэлгүй явж ирсэн юм. Баянзүрх  дүүргийнхэн өчигдөр “Байгалийн баялаг  ард түмний дундын өмч байх ёстой” гэсэн Дээд  хуулийн заалт дээр санал бодлоо солилцсон юм. Тэгвэл өнөөдөр Дээд хуульд  боловсролын асуудлыг хэрхэн тусгасан, иргэдийн  авдаг цалин нь амьдралд хүрэлцдэггүйгээс хүүхдээ  их, дээд сургуульд оруулж чадахгүй байгааг хөндөн ярилцлаа. Боловсролыг үнэгүй олгоно гэхээр  сайхан сонсогдож буй ч яаж шийдэх вэ гэдэгт эргэлзэх,тээнэгэлзэх хүн иргэдийн дунд байна.  Хөрөнгө мөнгө, санхүүгийн эх үүсвэрийн асуудал нэн тэргүүнд хөндөгдөх учраас тэр. Гэтэл бодит байдалд үүнийг шийдэх арга зам бий гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр  онцлов. Бас дээр нь монголчууд социализмын үед их,дээд боловсролыг үнэгүй олгож байсан туршлагатай гэдгийг ч тэрээр тэмдэглэсэн. Тэрээр  “Өнөөдрийн нөхцөлд байгалийн баялгаа  ард түмнийхээ мэдэлд 100 хувь өгч чадвал  үнэгүй боловсрол олгоод зогсохгүй орон сууцыг ч бас   олгож  болно. Оюутолгойгоо байг гэхэд таван тэрбум тонн нүүрсний нөөцтэй  Тавантолгойн ордоо ард түмэндээ ашигтайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахад энэ боломж нээгдэнэ.  Өнөөдөр нүүрсний үнийг хамгийн багаар буюу 20 ам.доллар гэж бодоход 100 тэрбум ам.долларын хөрөнгө Тавантолгойд байна. Тэгвэл Монголын бүх айлыг буюу 450 мянган өрхийг нэг мкв нь 1000 ам.доллар бүхий 50 мкв орон сууцтай болгоход 24 тэрбум ам.доллар шаардлагатай. Ийм боломж бололцоо байна. Гэтэл МАН, АН-ынхан хамтарч ажиллаж байгаад өнөөдөөр 24 тэрбум ам.долларын өр тавьчихаад байна. 450 мянган айл өрхийг орон сууцтай болгох хөрөнгөөр юу ч хийгээгүй байна. 200 мянган оюутны төлбөрийг төлөхөд жилд 200 сая ам.доллар болно. Оюутолгой, “Эрдэнэт”-д үүнээс ч илүү нөөц бий. Тиймээс Үндсэн хуульдаа энэ бүхнийг хуульчлан  тусгаж өгвөл  энэ бүхэн хэрэгжих бүрэн боломжтой” гэсэн юм.  Хуульч Л.Мөнхсайхан, Д.Араажав нар ч мөн адил  Дээд хуулийн төслийг айл өрхүүдэд сурталчилж, гэр хорооллын иргэдтэй уулзаж, санал солилцсон юм. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 46 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 5 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 12 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 31 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 44 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06