Н.Энх-Амгалан: Нийслэлд рагбигийн долоон  клуб үйл ажиллагаа явуулдаг

2019-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Нямдорж Манай улсад шинээр хөгжиж байгаа Рагби спортын талаар Монголын Рагбигийн холбооны гүйцэтгэх захирал Н.Энх-Амгалантай ярилцлаа. -Рагбигийн спортын үүсэл хөгжил их сонирхолтой санагддаг.  Энэ талаар яриагаа эхлэх үү? - Тиймээ.  Энэ спорт 1823 онд Англи Улсын Рагби хотод үүссэн байдаг.  Тухайн үед тамирчин Уиллиам Вебб Эллис хөлбөмбөгийн тоглолтын үеэр бөмбөгийг бариад эсрэг багийн онооны шугаман дээр аваачиж тавьснаар спортын анхны санаа гарсан гэж үздэг.  Үүнээс хойш 1995 оноос мэргэжлийн спорт болсон. Монголд Рагбигийн холбоо 2003 онд байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. -Манай улсад харьцангуй хожим орж ирсэн спортын төрлүүдийн нэг.  Спорт сонирхогчид, тамирчид хэрхэн хүлээж авч байна вэ? -Бөмбөгийг дамжуулж байгаа нь сагсан бөмбөгтэй, хөлөөр өшиглөж байгаа нь хөлбөмбөгтэй, контакттай төрлөөр тоглож, мөргөлдөж зогсолт хийх нь бөхийн барилдааны элементийг агуулдаг.  Ер нь бүх төрлийн спортыг  агуулдгаараа онцлог спорт байгаа. Эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүд, хүүхдүүд тоглох боломжтой. Багаар тоглодог багийн спорт юм.  Мөн тамирчны тоогоор ялгагддаг рагби-7, рагби-15 гэсэн хоёр төрөлтэй. Рагби-7 нь олимпын төрөлд орсон. Тоглолтын төрлөөсөө шалтгаалаад рагби-7 төрөл дээр гарааны долоо, сэлгээний таван тамирчинтай тоглодог. Рагби-15 төрөлд 15  гарааны тоглогч найман сэлгээний тоглогч тоглодог. -Ер нь насны хязгаар гэж байдаг уу? -Рагбигийн спортоор хичээллэж байгаа 900 гаруй тамирчдаас 600 орчим нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг. ЕБС-ын сурагчид түлхүү хичээллэдэг. Тэмцээний хувьд өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн хоёр төрлөөр зохиогддог байгаа.  Монголын Рагбигийн холбооноос жил бүр Рагби-7, Рагби-15 төрлөөр ЕБС-иудын аварга шалгаруулах тэмцээн, оюутны аварга шалгаруулах тэмцээн, зэвсэгч хүчний буюу армийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулдаг. Тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна Рагбигийн дасгалжуулагч, хүчний бэлтгэлийн дасгалжуулагч, шүүгчийн сургалт, рагбигийн анагаахын сургалтуудыг явуулдаг.  Мөн манай холбооноос олон улсын рагбигийн холбооноос гаргасан дүрмийн дагуу бүх төрлүүдийг хөгжүүлж байгаа. Клубын тоглолтуудыг хийдэг. Дэлхийн Рагбигийн холбооны бусад хөтөлбөрүүдийг эх орондоо хэрэгжүүлдэг. -Манай улсын тамирчид хэзээнээс олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн бол.  Томоохон амжилтуудаас дурьдвал? -2005 оноос олон улсын клубуудын тэмцээнд орж ирсэн. 2009 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Ази тивийн урьдчилан шалгаруулах тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Хамгийн том амжилт 2014 он байсан.  Бруней улсын Даруссалам хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний “4 ДИВИЗОН”-ы аваргаар тодорч Кап цомын эзэн болсон байдаг. -Рагбигаар хичээллэх хүсэлтэй хүмүүст зориулсан сургалт гэж бий юу? -Нийслэлд Ангууч Арслангууд, Хан-Уул, Анхдагч чононууд, Хөх толбот дайчид, Аварга зөгийнүүд, Ирвэсүүд, Хаадууд, Чононууд гэсэн нийт долоон клуб байдаг. Хичээллэх сонирхолтой хүмүүст эдгээр клубын үүд хаалга нээлттэй гэж  хэлмээр байна. Эх сурвалж:www.polit.mn    
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 45 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 4 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 11 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 30 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 43 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06