ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилно

2019-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны арваннэгдүгээр сарын 14-нд зарлиг гаргаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг чөлөөлсөн. ЗХЖШ-ын даргын үүргийг тус штабын I орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатад шилжүүлсэн. Харин Д.Давааг өөрийнхөө Цэргийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилж байв. Түүнээс хойш энэ албан тушаал эзэнгүй яг гурван сар болж байгаа юм. ЕТГ-ын дарга З.Энхболд энэ сарын эхээр “...ЗХЖШ-ын даргыг тун удахгүй УИХ-д оруулна” гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ албан тушаалд хошууч генерал А.Ганбатыг томилохоор болсон байна. Тэгэхээр Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13.8-д “Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг УИХ-тай зөвшилцөж томилно” гэж заасны дагуу УИХ-д “танилцуулах” процесс тун удахгүй хийгдэнэ гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед эрчтэй яригдаж байгаа УИХ-ын ээлжит бус чуулган ойрын хугацаанд зарлагдвал тэр чуулганы дараа хошууч генерал А.Ганбат томилогдох юм. Хошууч генерал Аюушийн Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969-1979 онд Улаанбаатар хотын арван жилийн II дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуул, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараахь сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 1979-2010 онд алба хаасан. Энэ хугацаанд Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салааны захирагч, БХЯ-ны VII хэлтэс, ЗХЖШ-ын I газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын I орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн I орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч-хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын I орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажиллаж байв. А.Ганбатад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртээжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.15 № 31 (5998)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

8 цаг 44 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 3 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 10 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

17 цаг 29 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

17 цаг 42 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06