Сүлжээ дэлгүүр шүүх биш

2019-02-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй иргэдийн ШӨХТГ-т хаягладаг гомдлуудаас хамгийн их жин дардаг нь сүлжээ дэлгүүрүүдтэй холбоотой байдаг. Лангуу болон кассын үнийн зөрүүгээс гадна давамгай байдлаараа далимдуулаад 20-30 хувийн ашиг олдгийг О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хэлж байв. Тэрээр “Үйлдвэрлэгчид 3-5, импортлогчид 10 хувийн ашгийн төлөө ажиллаж байхад сүлжээ дэлгүүрүүд  давамгай байдлаа ашиглаж, 20-30 хувийн ашиг нэмж байна. Эцсийн үр дүнд иргэд хохирч байна” гэж байсан удаатай.Тухайн үед ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Номин”, “Миний сүлжээ”, “Макс”, “Замбалай”, “Оргил” зэрэг томоохон сүлжээ дэргүүрүүдэд шалгалт хийхэд лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрсөн зөрчил илэрсэн гэдгийг мэдээлж байсан. Мөн сүүлд  “М-Си-Эс Кока Кола” компани ундаа, ус, жүүс зэрэг шингэн хүнсний бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг “Номин” сүлжээ дэлгүүртэй үгсэн тохиролцож нийлүүлдэг талаарх гомдол ШӨХТГ-т ирснийг хэвлэлүүд хангалттай мэдээллээ. Тэгвэл энэ мэтээр иргэдийг хохироож, төөрөлдүүлдэг сүлжээ дэлгүүрүүд улам даварч, сүүлдээ хүний эрхийг  ноцтой зөрчиж байгаа талаарх гомдол ХЭҮК-т иржээ. Тодруулбал, иргэн А-г “Номин супер маркет” дэлгүүрээр үйлчлүүлээд гарахад найман настай хүүхэд нь 2000 төгрөгийн үнэтэй ууттай чихэр кассанд бичүүлэхгүйгээр авч гарсан байна. Гэтэл дэлгүүрийн хамгаалалтын ажилтан иргэний хувийн мэдээлэл, гар утасны дугаарыг авч, найман настай хүүг нь бичүүлэлгүй авч гарсан барааг бариулж зогсоож байгаад зургийг авч самбарт тавина хэмээн бага насны хүүхэдтэй гэмт хэрэгтэнтэй адил харьцаж, сэтгэлзүйн гүн цочролд оруулсан талаар гомдол гаргажээ. Гомдлын дагуу шалгаж, тайлбар авахад “Номин холдинг” компанийн Борлуулалт үйлчилгээний салбар дэлгүүрүүдэд мөрддөг журамд хулгай хийсэн этгээд болон хулгайлсан барааг зургаар баталгаажуулж, самбарт байршуулах, байршуулсан зургаар нэгдсэн сан үүсгэх бүртгэлд оруулах талаар зохицуулсан байжээ. Мөн дэлгүүрийн журамдаа оруулсан сэрэмжлүүлгийн самбарт “Хулгай хийсэн этгээдийн зургийг авах, овог нэр, огноо зөрчил гаргасан үйлдлийг самбарт бичиж байршуулах, цахим мэдээллийн сан болон бүртгэлд овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг бичиж оруулах, хулгайлсан барааны үнийн дүнд дүйцүүлэн 1000-10 мянган төгрөгийн үнийн дүн бүхий барааг хулгайлсан бол 10 хоног, 240 мянган төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа хулгайлсан бол зургаан сар зургийг нь самбарт байршуулах, хугацаа дууссан зургийг тухайн салбар хариуцсан дарга бүртгэлээр архив үүсгэн хадгалах” хэмээн  тусгасан байжээ. Өөрөөр хэлбэл, эдний журмаар бол таны балчир хүүхэд болгоомжгүйгээсээ болоод эдний дэлгүүрээс 1000 төгрөгийн боодол бохь аваад гарвал зураг, нэртэйгээ хулгайчаараа цоллуулаад сэрэмжлүүлгийн самбарт арав хоног байршина гэсэн үг. Уг нь Монгол Улсын хууль журмаар хүний гэм буруутайг гагцхүү шүүх тогтоодог байтал “Номин” зэрэг сүлжээ дэлгүүрүүд шүүхийн өмнүүр орж, хууль журмаас давж хүний гэм буруутайг шүүдэг болжээ. Дээрх үйлдэл хүний хувийн нууц, нэр төр халдашгүй дархан байх, гэм буруутайг нь хуулийн байгууллага тогтоох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхийг зөрчсөн гэж үзэж ХЭҮК-оос шаардлага хүргүүлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.15 № 31 (5998)
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

21 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

1 цаг 33 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

2 цаг 7 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

8 цаг 47 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

9 цаг 2 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

9 цаг 2 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13