Д.Цогтбаатарыг гурван хэрэгт шалгаж байна

2014-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар баривчлагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Түүнийг АТГ-аас хэд хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ тухай тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөс тодрууллаа.

- Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг чухам яагаад АТГ шалгаад байгаа юм бэ?

-Кино найруулагч Г.Бадамрагчаа болон Н.Батболд, О.Цэнгэл нарт холбогдох хэрэг  шүүхийн шатанд очоод, энэ оны хоёрдугаар сарын 28-нд  шүүхээс тэднийг цагаатгасан байдаг. “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх хэрэгт буруутгагдан шалгагдсан эдгээр хүмүүс энэ гуравдугаар сарын 18-нд АТГ болон УЕПГ-т зэрэг өргөдөл гаргасан. Эрүүгийн хуулийнэ 82-ийн 1-д заасан хэрэгт холбогдуулан шалгахдаа Тагнуулын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, илт үндэслэлгүйгээр саатуулан шалгаж, мэдүүлэг авахдаа хуурч мэхлэх, хүч хэрэглэхээр заналхийлж, хууль зөрчсөн тул энэ хэргийг шалгаж байсан холбогдох албан тушаалтнуудыг шалгаж өгнө үү  гэж гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу АТГ-аас ганц Цогтбаатар ч биш тагнуулын хэд хэдэн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тодруулбал, бид ирсэн иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу шалгаж байгаа. Энэ асуудлыг манай дээр шалгаж байх явцад Д.Цогтбаатарт холбогдох төрийн нууц задруулсан гэх асуудлаар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан хэргийг харьяалал тогтоож манайд шилжүүлсэн. Улсын мөрдөн байцаах газарт  2013 онд “Герман улсаас 12 сая евро залилан, манай улсад хууль бусаар орж ирээд алга болсон ХБНГУ-ын иргэнийг эрэн сурвалжлах, Германы талд буцаан өгөх ажиллагаа явагдаагүй” зэрэгтэй холбоотой гэх үндэслэлээр Д.Цогтбаатарыг шалгаж байсан юм билээ. Энэ хэргийг мөн прокуророос харьяалал тогтоож манайд шилжүүлсэн байгаа.  Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин