Ерөнхий сайдын өнөөдрийн /02.14/ эшлэл

2019-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзалт хийлээ.  Түүний хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна. -Улс орны эдийн засгийг уул уурхайдаа түшиглэн авч явбал эдийн засаг дахин уналтад орно. Нүүрс, алтны үнэ унавал цалингаа олгож чадахгүй хэмжээнд очно. Тиймээс олон тулгуурт эдийн засагтай болгох, нэн ялангуяа ХАА, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын бодлого хэрэгжиж байна. -Монгол Улсыг үеийн үед ХАА-н салбар тэжээж ирсэн. Бид хоёр том хөрштэй, бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Монголоос юу ч авахад бэлэн хоёр том зах зээлээ бид ашиглах ёстой. ХАА-н салбар хамгийн олон ажлын байрыг бий болгодог, үүнд анхаарч ажилана. -Байгалийн баялагтаа эзэн болох нь маш чухал. Засгийн газар хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана, хувийн өмчид халдахгүй. Баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна. -Засгийн газар баялаг бүтээгч, бизнес  эрхлэгчдийг хөхиүлэн дэмжинэ. Харин хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг буцааж авна. -Монголын 3.2 сая иргэн хамтдаа хүртэх учиртай байгалийн баялгийг нэг хоёр компани, гэр бүл хувьдаа авсан зүйл байна. Үүний улс буцааж авах ёстой гэж үзэж байна. Энэ бол шударга ёс гэж бодож байна. -Зах зухаас нь авч байгаа, Баялгийн сангаа байгуулна.  Энийг харин гуйвуулж, хувийн өмчид халдаж байна гэж ухуулга сурталчилгааг зохион байгуулалттайгаар хийж байгаа юм билээ. Тийм зүйл байхгүй. Энэ бол шударга ёс гэж бодож байна. -Өвлийн хүйтэнд талбайд 30 мянган хүн жагслаа, тэд чинь ард түмэн биз дээ. Ард түмэн нийгэмдээ шударга ёс тогтооё, байгалийн баялагтаа эзэн байя, алдсан өмч хөрөнгийг эргүүлж авъя гэж жагслаа. Энэ ажлыг ЗГ хийнэ гэв. -Иргэдтэй би уулздаг. Тэд шударга нийгмийг байгуулж өгөөрэй гэж л хүсэж байна. Төр нь шударга, төрийн албан хаагчид нь ядарсан зүдэрсэн иргэдээ алагчилдаггүй байх ёстой. Бүх шатанд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө явцгаая. Шударга ёс тогтсон нийгэмд санхүүгийн сахилга бат сайжирна, хөдөлмөрийн үр шимийг бодитоор үнэлнэ, хөдөлмөрчин иргэн ая тухтай амьдрах орчин бүрдэнэ. -Сайн цагийн салхи сэвэлзсэн гэдэгт итгэл төгс байна. Нефтийн үйлдвэр барих ажил эхэллээ. Үйлдвэртэй болчихвол бид тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэнэ. Бензин хямдрана. Ам.долларын ханш бууна. -3.2 сая хүнээ бид эрүүл хүнсээр хангах ёстой. Энэ бүхэнд бид онцгойлон анхаарч байна. Ард түмнээ амин чухал хэрэгцээгээр нь хангах болно. Эх сурвалж:www.polit.mn 
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

5 цаг 13 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

10 цаг 46 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

14 цаг 6 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 6 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22