Улсын Их Хурал тарах шаардлага хүргүүллээ

2019-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ТУЯАЦЭЦЭГ Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын дарга Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий  сайд У.Хүрэлсүх нарт УИХ-ыг тараах  албан шаардлагыг “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс гаргалаа. Оюутолгойн 51 хувийг нээлттэй хэлэлцэж ард түмний талд шийдэн тараах хэрэгтэйг дахин сануулж тус хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрээр Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал өргөн барьсныг дэмжиж байгаагаа хэлэв. 2016 оноос хойш үүсгэн байгуулсан их хурал эрх зүйн чадамжгүй гэдгээ зарлан нотолж байсан. Үүнээс хойш ч их хурал олон зүйлээр тарах ёстойг харуулж нотолсоор байна. УИХ-ын даргаа сольсон ч дотор нь байгаа ангилал, бүлэглэлүүд солигдоогүй цагт Монголын төр цэвэрлэгдэхгүй. Ард түмнийг ашиглан жагсаал хийж албан тушаалд очдог шинэ арга замтай болсон байна. Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд төрийн бүх үе шатыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар хэллээ. Одоо УИХ тарах цаг нь болсон. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорхыг шаардаж байна. Талбай дээр 20 гаруй хоног гэр барьж хийсэн жагсаал нь бодит тэмцэл мөн бол үргэлжлүүлэн тэмцэх хэрэгтэй. Ямар ч албан тушаалд очихгүй гэсэн хүмүүс эхнээсээ албанд тушаалд очиж чимээгүй алга болсоор байна. Одоо ард түмнээр тоглодог цаг өнгөрсөн гэдгийг тэд хэлж байна. Мөн “Оюутолгой” компани ард түмэн өргүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардаж байна гэв. Хэрэв бидний өгсөн шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн  арга хэмжээг авна гэдгээ илэрхийллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.14 № 30 (5997)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 45 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 11 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 24 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06