Буган халиуны удмыг алдаршуулсан Бугантын уяачдын наадам

2014-08-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Мялаалгын наадмын їеэр унаа морьдын уралдаан, морь бугуйлдах тэмцээн зохион байгуулав.

 

С.УЯНГА

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны уяачдын холбоо өнгөрсөн жил Монгол Улсын Морин спорт уяачдын холбооны “Шилдэг сумын холбоо”-гоор шалгарчээ. Тиймээс шилдэг салбар хороо болсныхоо мялаалгын наадмыг Бугант тосгоны уяачдын холбоо энэ сарын 1-ний нар хур тэгширсэн билэгт сайн өдөр дэнж хотойтол өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус холбоо анх 2008 онд нутгийн малчид, уяачдын санаачлагаар үүсгэн байгуулагдаж түүнээс хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж өдгөө аймаг сумын 20 гаруй уяачдын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн Улсын хэмжээнд үйл хэрэг,  хөдөлмөрөө үнэлүүлж уяачдын шилдэг холбоо болоход Монгол мориор дэлхийн дээд амжилт тогтоох 3000 морины уралдаан, 10000 морьтны жагсаал болж Геннисийн номонд бүртгүүлэхэд сэлэнгэчүүд, тэрдундаа Бугантын уяачдын холбоо томоохон үүрэг гүйцэтгэжээ. Бугант тосгоны уяачдын холбооны тэргүүн Б.Бямбадорж “ Манай уяачдын холбоо жил бүр хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж уяачдын хурлаар хэлэлцүүлж батлуулдаг. Үүний дотор уяач унаач хүүхдүүдийг бүртгэлжүүлж, хувийн хэрэг нээж  өргөмжлөл гэрчилгээнүүдийг хуул­барлан баталгаажуулдаг. Мөн Хаврын тэргүүн сарын шинийн 15-ний өдөрт зориулсан “Хаврын уралдаан”-ыг уламжлал болгон зохион байгуулахын зэрэгцээ үндэсний их баяр наадам, уяачдын наадам, байгууллага аж ахуй нэгжүүдийн ойн баярт зориулсан хурдан морьдын уралдааныг амжилттай зохион байгуулж ирсэн. Улс, аймаг, сум бүсийн чанартай уралдаануудад уяачдаа оролцуулж амжилт гаргаж ирлээ” гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” морин спорт, уяачдны холбоо  болон  Бугант уяачдын холбооны тэргїїлэгчид, гишїїд

 Нар хур тэгширч ой мод, ус ургамал жигдэрсэн ногоон талд гийнгоон дуу цуурайтуулсан уяачдын наадамд Ерөө, Бугантын иргэдийн төлөөлөгчдийн дарга нар, Сэлэнгэ аймгийн морин спорт уяачдын холбоо болон бусад сумдын уяачдын холбооны тэргүүлэгчид хүрэлцэн ирсэн юм. Аймаг сумаас илүү тосгоны уяачдын холбоо сайн ажиллаж шилдгээр шалгарч нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваад талархаж байгаагаа Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Дэлгэрцэцэг хэлсэн. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн “Буган халиун ажнай” морин спорт уяачдын холбооноос Бугант тосгоны уяачдын холбоонд Сэлэнгэ аймгийн домогт хурдан хүлэг Буган халиуны хүрэл хөшөөг гардуулсан нь онцлог үйл явдал байлаа.  Ийнхүү домогт хүлэг Буган халиуны удмыг залгуулсан Бугантын уяачдын наадам  өргөн дэлгэр сайхан боллоо. Уяачдын холбооноос их нас, соёолон насны морьдын түрүүг даагаар байлж, шүдлэн, дааганы түрүү моринд мөнгөн шагнал өгсөн юм. Мөн наадмын үеэр Монголын залуучуудын холбооны тэргүүний малчин залуугаар А.Төрсайхан, Д.Цогтбаяр нарыг шагнасан юм. Мөн Ерөө сумын хүндэт иргэн өргөмжлөлийг Бугант тосгоны уяачдын холбооны тэргүүн Б.Бямбадоржид, тус сумын Засаг даргын жуухыг сумын алдарт уяач Т.Мөнххишиг, уяач Д.Ган-Өлзий нарт гардуулсан нь шагналын хур буусан сайхан наадам болж байна хэмээн нутгийн иргэд ам сайтай байлаа. Мялаалгын наадмыг зохион байгуулахад чин сэтгэлийн хандив туслалцаа үзүүлсэн Г.Чүлтэм, В.Буянтогтох, Ц.Бадамнямбуу, С.Батсүх, Г.Батбаатар зэрэг олон хүмүүст уяачдын холбооны зүгээс талархлаа илэрхийлсэн юм.

Сүхбаатар, Алтанбулаг, Жавхлант, Хүдэр, Ерөө, Баянхараа, Бугант гээд хэдэн зуун километрийн цаанаас шандаст хүлгүүдээ уралдуулахаар улс, аймгийн алдарт уяачид мялаалгын наадмыг зорин иржээ. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн уяачдын наадмыг зохион байгуулалт сайтай, дэгтэй болж байгаа гэдгийг  наадамчин олон хэлж байв. 

Нас насны тїрїї магнайнууд 

 

Наадмын үеэр унаа морьдын уралдаан, морь бугуйлдах тэмцээн  болсон нь ёстой л морь сонирхдог залуучуудын хорхойг дарах шиг болсон. Мялаалгын наадамд их нас, соёолон, шүдлэн, дааган насны ангиллаар газар газрын 130 гаруй хурдан хүлэг шандсаа сорьсон юм. Наадамчин олон уралдааны морьдыг барианаас гарснаас хойш дуран тавьж, нүд бэлчээж, түрүү морьдыг тааж ядан догдолж байв. Хурдан морины уралдааны үеэр нутгийнхаа наадмын түрүүг өөр сумын уяачид алдахгүй юмсан гэж дотроо битүүхэн “атаархах” хүмүүс ч таарч байсныг нуух юун.

 30 гаруй хүлэг хурдаа сорьсон их насны морьдын уралдаанд Бугант тосгоны сумын алдарт уяач Т.Мөнххишигийн сартай хүрэн түрүү магнай болж Жавхлант сумын уяач Г.Нэргүйгийн саарал аман хүзүүдсэн юм. Харин гуравт Ерөө сумын уяач Н.Эрдэнэбаатарын хар давхиж, Бугант сумын уяач Г.Эрдэнэбаярын хамар цагаан хүрэн дөрөвт орж, Ерөө сумын аймгийн алдарт уяач Т.Батболдын сартай хонгор айргийн тавд хурдаллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин