“Хайрын дууч” бүсгүй валентины өдрөөр уяраана

2019-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Маргааш гэгээн хайрын өдөр буюу Валентины баяр болно. Хэрэв энэ өдөр хайртыгаа хэрхэн баярлуулахаа мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. Маргааш болох үзвэр үйлчилгээний хуваарийг танд хүргэе.   

“Lemons”-той өнгөрүүлэх 50 хос

Маргааш та хайрттайгаа “Туул” рестораныг зориорой. Учир энэ үдэш зөвхөн та хоёрт зориулсан “Valentina special night” шоу болно. Тоглолтод “Lemons” хамтлаг ая дуугаа өргөхөөс гадна жүжигчин Амараа, Хану гэсэн уран бүтээлчид та хоёрыг хөгжөөнө. Мөн баяр дээр баяр нэмж, цэцгийн баглаа, амтат дарсаар дайлахаас гадна мэргэжлийн гэрэл зурагчин хайраа илчлэх нандин хормыг тань гэрэл зурагт мөнхлөх юм байна. Тасалбарын үнэ: 200000 /2 хүн/  

Б.Баярцэцэгийн нандин үдэш

Хоёрдугаар сарын 14-ний энэ өдөр “Ancore Conference event Venue” клубт дуучин Б.Баярцэцэг та бүхнийг урьжээ. Энэ үдэш дуучин бүсгүйн хайрын тухай өгүүлэх уянгалаг дуунууд эгшиглэхээс гадна азтай хосыг шалгаруулж, гэнэтийн бэлэг барих гэнэ. Мөн оргилуун дарс, амтат шоколад, гал улаан сарнай цэцэгс, жазз хөгжмийн хөнгөн аялгуу таныг хөглөх ажээ. Энэ үдэшлэг зөвхөн 35 хосд зориулагдсан гэдгийг санаад яаравчлаарай. Тасалбарын үнэ: 180.000 /2 хүн/  

Хайрын дууч С.Сэрчмаа ая дуугаа өргөнө

Дуучин С.Сэрчмааг сонсогчид нь “Хайрын дууч” гэж нэрлэдэг. Түүний хайрын тухай өгүүлэх үе үеийн дуунууд үргэлж хит болдог билээ. Тэгвэл энэ үдэш С.Сэрчмаа дуучин “Freezone” хамтлагийн дуучин Э.Энхтөртэй хамтарч “АСА” циркт “Turuu and Sally” тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Энэ үдэш уран бүтээлчдийн хит дуунуудаас гадна шинэхэн уран бүтээл нь анх удаа сонсогчдод хүрэх юм байна. Тасалбарын үнэ: 20000, 30000, 40000  

Үнэнч хайрын бэлгэдэл “Ромео, Жульетта”

УДЭТ энэ үдэш хосуудад зориулж “Ромео, Жульетта” сонгодог жүжгийг толилуулахаар бэлджээ. Үнэнч хайрын бэлгэдэл болсон тус бүтээлд олон жилийн өс хонзон тээсэн хоёр гэр бүлийн хүүхдүүд бие биедээ дурласнаар өрнөдөг. Эцэст нь тэд өөрсдийн амиа егүүтгэж хайр сэтгэлээ тунхагладаг билээ. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан бол гол дүрийг Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, залуу жүжигчин Т.Аннхзул нар бүтээх юм. Тасалбарын үнэ: 10000-30000   Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 44 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 10 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 23 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06