Газар өмчлөх хүсэлтийг цахимаар авч эхэллээ

2014-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Өнөөдрөөс нийслэлийн иргэд газар өмчлөх эрхээ эдэлж, заасан байршлаас сонголтоо хийн өргөдлөө өгөх боломжтой боллоо. Нийт 52 байршилд газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах  нээлтийн ажиллагаа  өнөөдөр Хангард ордонд болох юм. “Энэ үеэр системд хэрхэн нэвтрэх, өмчлүүлэх газрын байшлууд болон иргэд хүсэлтээ хэрхэн гаргах тухай дэлгэрэнгүй танилцуулна” хэмээн Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байна. Газар өмчлөхийг хүссэн өргөдлийг  www.umch.ub.gov.mn хаягаар авах бөгөөд өдрийн 12.00 цагаас эхлэн ажиллаж эхэлнэ гэв. Бидний сонголтоо хийж, өргөдлөө өгөх хугацаа 14 хоног үргэлжилнэ. Энэ удаа иргэд таван байршлаас сонголтоо хийн газраа өмчилнө.  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булаг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гэсэн газар эхний байршилд багтаж буй юм. Энэ нь нийслэлийн газар нутгийн 1524 га талбайг эзэлж буй бөгөөд 14 мянга гаруй иргэнд өмчлүүлэх боломжтой хэмээн үзжээ.

Бид нийслэлийн төвийн гурван дүүргийг зорьж өмчлүүлэх газартай танилцсан юм. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам хотын төвөөс 30 гаруй км бол Улиастайн автобусны эцсийн буудлаас 10 гаруй км-т байх ажээ.  “Нийслэлийн иргэнд өмчлүүлэх газар” хэмээн самбар хадаж тэмдэглэсэн байгаа харагдав. Харагдав гэсний учир нь хажууд нь очиж чадаагүйд юм. Намаг шавар шалбааг  гээд тэнд явах арга алга. Бороо орсон болоод ч тэр үү. Жижиг тэрэг бол зүглэх юм биш.  Тэгэхээр замаа л сайн тавихгүй бол Хожуулын аманд газар авбал цаг агаарын таагүй нөхцөлд гэртээ харьж чадахгүй байж мэдэх юм. Ер нь Улиастай  их уулархаг газар юм. Хожуулын ам бол уулын нэгэн ам ажээ. Тийшээ олон хүн очиж газар үзэж буй бололтойюм. замд таарсан хүмүүс “газар үзэхээр явна уу” хэмээн асуух юм. 

Хожуулын аманд 909 иргэнд газар өмчлүүлнэ. Энд авбал дэд бүтэц сайн хөгжих нэгэн шалтгаан бий. Энэ нь Нийслэлийн Засаг даргын Ттамгын газраас  Улиастайн голын эхийг хамгаалалтад аваад байгаа юм. Мөн Улиастайн  голыг түшиглэн аялал жуулчлалын бүс байгуулах талаар ч ярьж эхэлсэн. Тэгэхээр замаа сайн тавиад дэд бүтэц нь хөгжиж чадвал энэ газар  бас л үнэ цэнэтэйд тооцогдож болохоор юм. 

Дараагийн Өмчлүүлэх газар бол Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Соёондын ам. Хотын төвөөс бараг 40 гаруй км-т байна. Жаргалант тосгоны үүсэл энд анх тавигдаж байсан юм байна. Баянзүрх дүүргийн Хожуулын амыг бодвол уул, толгод, намаг ус байхгүй шууд тэгш замаар яваад оччих нь. “Холыг ажрахгүй” хэмээн бодож буй иргэнд бол эрүүл газартай, зам тэгшхэн зэрэг давуу талтай. Мөн нийслэлийн захиргааны шинэ байр тус дүүргийн зургадугаар хороонд баригдаж, цаашид хот баруун тийш өргөжин хөгжинө гэдгийг албаныхан хэлж байна. Тэгэхээр ирээдүйд мөн л үнэн цэнэтэй болж мэдэх газар. Энд нийтдээ 507.0 га газарт дөрвөн мянга гаруй айлд газар өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой. Энэ зүгийг иргэд Био, Шувуун факрик нэрээр нь илүү мэднэ. Том тэргэнд замаа талхлуулж зам гэж там болсон талаар олон жил ярьж гомдоллож байж энэ жил нэг замаа засуулж буй юм. Эрдэнэтолгой гэх газар нь дүүргийнхээ 12,13 дугаар хорооны газар нутгийн яг зааг хэсэгт байна. Хотын төвөөс 30 гаруй км-т ажээ.  120 мянгатын автобусны буудлаас  цаг тутамд тус чиглэлд автобус явдаг гэлээ. Харин Нисэхийн автобусны буудлаас  тийшээ жижиг тэрэг 1000 төгрөгөөр үйлчилдэг юм байна.  Газар нь мөн л эрүүл тэгш газар байна лээ.  Зам нь ч саяхан тавигдаж нэг хэсэг нь арай л ашиглалтад ороогүй байгаа бололтой. Одоогоор түшиглээд хөгжих томоохон газар барилга бүтээн байгуулалт үгүй юм. Гэхдээ хол гэдгийг ажрахгүй газраа тэнд сонгоход буруудах зүйлгүй санагдсан.  Эрдэнэтолгойн 155 га газарт 800 гаруй иргэнд газар өмчлүүлэх юм байна. Ийнхүү хотын гурван дүүргийн өмчүүлэх газартай танилцлаа. Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Тариан булаг, Баганхангай дүүргийн хоёрдугаар хороо Бор-Үзүүр гээд энэ удаа таван байршилд газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Иргэдийн өргөдлийг байршил тус бүрд 15 хоногийн турш хүлээн авч,  газар өмчлөхөөр хүсэлт ирүүлсэн иргэдээс автомат үйлдлээр сонголт хийнэ.

Харин 15 хоногийн дараа газар өмчлөхөөр сонгогдсон, сонгогдоогүй талаарх мэдээллийг гар утас болон цахим шуудангийн хаягт илгээх юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин