Ё.Баатарбилэг: Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой асуудал надад ирээгүй

2019-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Засгийн газрын хуралдаанаар Соёлын биет бус өв, чулууны өвийн талаар үндэсний хөтөлбөр баталжээ.  Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр "Өнөөдрийн байдлаар 80 орчим биет бус өв хамаардаг. Морин хуур, монгол ардын дуу, хөөмий, баяр наадам, бүргэдээр ан хийх зан үйл, монгол гэрийн уламжлалт зан үйл, шагайн харваа зэрэг өвүүд ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Энэ хөтөлбөр батлагдсанаар Монголын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгал, хадны бичээс зэргийг соёлын өвийн жагсаалтад оруулж, мэдээллийн нэгдсэн сантай болгож, аялал жуулчлалын томоохон бүс болгох зэрэг асуудлуудыг тусгасан. Энэ хоёр хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд төсвийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, тодорхой олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжинэ. Жишээлбэл, Чулуун соёлын өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг зурсны дагуу хамгаалах ажлуудыг эхлүүлэхээр зорьж байна гэлээ. -Энэ  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн төсөв зарцуулах вэ? -Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24,2 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс улсын төсөв, орон нутгийн төсөв, гадаадын тусламж, төсөл хөтөлбөр болон бусад гэсэн зарцуулалт хийхээр 2023 он хүртэл төлөвлөгдсөн байгаа. Албан ёсоор хөтөлбөр батлагдсан учраас тодорхой хүрэх үр дүнтэй, хариуцах эзэнтэй. -Танай яамны газрын дарга нар Төрийн нарийн бичгийн даргаа чөлөөлөх хүсэлтийг Засгийн газарт хүргүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ бодитой мэдээлэл үү? -Сайдаар томилогдоод өнөөдөр анхны Засгийн газрын хуралдаанд оролцож байна. Олон нийтийн дунд яамны удирдлагын асуудлын талаар олон ойлголт байгаа. Одоогоор ажилтайгаа танилцах уулзалтуудыг хийж байна. Салбарын талаарх мэдээлэл, явуулж байгаа арга хэмжээний мэдээлэлтэй байна. Тодорхой нэр бүхий албан тушаалтантай холбоотой огцруулах бичиг миний нэр дээр орж ирээгүй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын  түвшинд ийм асуудал яригдсан эсэхийг мэдэхгүй байна. -Сурах бичгийг жил бүр шинэчлэн хэвлүүлдэг. Үүнийг заавал жил бүр хэвлэх шаардлагатай юм уу? -Ажлаа аваад энэ талаар судалсан. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг үнэгүй тарааж байгаа. Өнөөдрийн байдлаар сурах бичгүүд хэвлэгдээд дуусч байна. Тиймээс дахин сурах бичиг хэвлэхгүйгээр, нэг стандартаар явуулна. Ер нь цаашид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийг хэрхэн зохицуулах талаар нэгдсэн нэг бодлоготой болох шаардлагатай байгаа. -"Үдийн цай" хөтөлбөрийг үдийн хоол болгох асуудлыг байнгын хорооны түвшинд ярьж байгаа. Та ямар бодлого баримтлах вэ? -Байнгын хорооны түвшинд хуулийн төсөл явж байгаа бөгөөд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа хэлэлцүүлгийн явцад байр сууриа илэрхийлээд явна. Эх сурвалж:www.polit.mn 
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 27 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 46 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 53 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 12 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 25 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06