Ч.ГАНТУЛГА
ЮНЕСКО-гоос жил бүрийн энэ өдрийг Дэлхийн радиогийн өдөр болгон тэмдэглэж, дэлхийн улс орнуудад радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох төрийн, төрийн бус байгууллагууд хамтран төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулсаар иржээ. Радио нь хамгийн өргөн хүрээг хамарсан сонсогч, хэрэглэгчидтэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвээр байна. Сонсогчдод хамгийн хямд зардлаар хүрдэг, мэдээллийн хүчтэй хэрэгсэл гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд уджээ. Радио нь хүмүүсийг боловсролын төвшнөөс үл шалтгаалан улс орон, нийгэмд болж буй асуудлаар олон нийтийг нээлттэй хэлэлцүүлэгт татан оролцуулах индэр болж, хамгийн алслагдсан бүс нутгуудад болон хөгжлийн бэрхшээлтэй, эмэгтэйчүүд, залуучууд, ядуус, бичиг үсгийн боловсролгүй хүмүүс гэсэн нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч чаддагаараа онцлог юм.
Эх сурвалж: www.polit.mn