Х.ОЮУНБОЛД
Киборг роботын тухай өгүүлдэг энэ киноны найруулагчаар найруулагч Роберт Родригес ажиллажээ. Энэ сарын 14-нд Өргөө, Тэнгис кино театрт гарч эхлэх киноны найруулагчтай “cnet.com” цахим хуудасныхан ярилцлага хийснийг хүргэж байна.
-Энэ киног хийх санаа хэрхэн төрсөн бэ?
-Жеймс Кэмерон бид хоёр найзлаад 25 жил болж байна. Мөн өмнө нь хамтран ажиллахыг оролдож байсан. Харин энэ удаа түүнтэй ямар нэг зүйл хийхээр хайгаа ч үгүй байсан. Гэхдээ бид олон жил уулзаагүй байсан учраас нэг өдөр уулзахаар тохиролцсон юм. Тэр надад “Аватар” киног хийнэ гэж ярьсан. Тиймээс би түүнээс “Тулааны сахиусан тэнгэр Алитатай юу болсон бэ” гэж асуусан. Жеймс Камерон надад түүнд зориулах цаг байхгүй гэж хэлсэн. Тэгээд надад кино зохиолоо үзүүлээд намайг найруулагчаар нь ажиллахыг хүсч байгаа эсэхийг асуусан. Кино зохиол надад таалагдсан. Гэхдээ үүнийг нь хоосон мөрөөдөл гэж бодсон шүү. Гэвч 10 гаруй жилийн өмнө бичсэн ч кино зохиол хүчинтэй хэвээр байсан. Мөн энэ нь технологийн хувьд сорилт шалгалт байснаас гадна шинжлэх ухаан, адалт явдалт кино хийхэд тохиромжтой цаг шиг санагдсан. Тиймээс Жеймс Кэмеронтой боломж гарангуут ажиллах, түүний төвшинд кино хийхийг сурах, одоо цагт хэрэгтэй түүхийг ярихаар тохиролцсон юм.
-Яагаад одоо энэ талаар ярих хэрэгтэй вэ?
-Энэ бол бүгдийг хамарсан сэдэв. Алита өөрийгөө ямар ч үнэ цэнэгүй гэж боддог. Учир нь түүнийг хог дээрээс олсон. Гэвч дэлхийг өөрчилж чадна гэдгээ ойлгодог. Энэ бол мөнхийн захиас. Үүнийг хэн ч мэдэрч болно. Би нэг охинтой. Түүнийг энэ киног үзэхийг хүсч байна. Энэ их урам зориг өгсөн, хүчирхэг кино.
-Жеймс Кэмеронтой хамтран ажиллаж байгаа талаараа яриач. Чи их туршлагатай найруулагч.Би кино найруулагч болохыг хүсч байсан залуу байснаа дурсаж байсан талаар чинь мэдэхгүй. Гэхдээ өөрөө Жейм Кэмеронтай ажиллаж байна гэж бодож байсан уу?
-Мэдээж. Би түүнийг их эртнээс танина. Гэхдээ түүнтэй ажиллана гэдэг өөр төвшнөөс гадна түүнээс суралцаж байна. Жеймс Кэмерон бол сайн зөвлөх бас өгөөмөр. Түүнтэй хамтран ажиллах таалагдаж байна. Надад олон жил цуг хамтран ажиллаж байгаа миний багийнхан их баяртай байгаа. Учир нь тэд Жеймс Кэмеронтой кино бүтээж байна шүү дээ. Энэ нь бидэнд их урам өгсөн.
[embed]https://www.youtube.com/watch?v=w7pYhpJaJW8[/embed]
-Технологийн сорилт гэж үзсэн талаараа яривал. Алитагийн дүрийн зураг авалт хийх үеэр хөдөлгөөнт зураг их авсан гэсэн. Үнэн үү?
-Тийм. Киноны бүх хэсгийн зургийг тэгж авсан. Түүнээс гадна бусад дүрийн зураг авалтыг тэгж хийсэн. Гэхдээ жинхэнэ сорил нь бодит байдалд тулгуурлаж хийх байсан. Учир нь шинжлэх ухаан, адал явдалт төрөл нь Жеймс Камеронд таалагддаг юм. Энэ нь чамд уран зөгнөл гэж байдгийн итгүүлэхийн тулд шүү дээ. Тиймээс энэ янзаар зургаан хэсгийн зураг авалтыг жинхэнэ газар дээр нь хийх шийдвэрийг би гаргасан. Ямар ч ногоон дэлгэц байхгүй. Тиймээс Алита кино зураг бүрт дэлгэцийн нэг хэсэг шиг санагдах болно. Мөн хэн нэгнийг фотореалист болгохын тулд технологийг удаан хугацаагаар хөгжүүлж байна.
-Кэмерон кино зохиолыг нь олон жилийн өмнө бичсэн гэсэн. Тэгэхээр тэр үнэхээр киногоо хийж чадсан уу?
-Тэгж бодохгүй байна. Гэхдээ 2005 онд ямар нэг зүйлийг нь хийж болохгүй байсан байх. Адилхан кино болохгүй байх байсан. Ялангуяа, “Мичин гаригийн бослого”, “Аватар” кинонд ашигласан шиг технологийн хөгжил байсан бол шүү дээ. Бидний киноны гол дүр бол их фотореалист үзэлтэй хүн. Тиймээс кинонд түүний нүүр царайг үнэмшилтэй болгож харагдуулахын тулд өөр төрлийн гэрэл, линз ашигласан. Түүнээс гадна шинэ технологийг бий болгосон.
-Кино үйлдвэрлэлийн технологи өөрчлөгдөж байна уу?
-Энэ бол сайн түүх өгүүлэхтэй холбоотой асуудал. Одоогоор технологи нь бүгдэд бэлэн байна. Мөн энэ нь хамгийн сайн түүх аль нь вэ гэсэн асуулт болж дуусч байгаа юм. Түүнчлэн эд зүйлсийг ардчилах нэг хэлбэр. Сайн зохиол байгаа бол мөнгөгүй ч мөнгөтэй нэгнээс ч илүү сайн кино хийж болно. Энэ бол гайхамшиг. Гэхдээ кино нь зөвхөн үзвэр байж болохгүй. Мөн том төсөв байж болохгүй. Хүмүүс юу болохыг нь мэдэхгүй зүйлийн тухай байж болохгүй. Нэг түүх, түүний дүрүүд байх ёстой. Технологи нь хүмүүст түүхийг тоочиж, өгүүлэхийн тулд дасгал сургуулилт хийх болон үйл ажиллагаагаа хийх боломжийг өгнө.
-Та хувийн технологи хэрэглээнийхээ талаар яривал?
-Надад үргэлж технологи таалагддаг. Би технологид дуртай. Надад хүүхэд байхаасаа хэрэглэж ирсэн компьютер бий. Мөн надад чамайг хүссэнтэйгээ амьдрах боломж олгодог эрх чөлөөнд дуртай. Би ихэнх ажлаа гэрээсээ хийж чадна. Энэ бол үргэлж надад таалагдаж ирсэн ямар нэг зүйл. Надад ажил руугаа явах хэрэг байхгүй. Учир нь би үргэлж завгүй байдаг. Гэхдээ хаана ч байсан ажлаа хийж чадна. Түүнчлэн би ажил хийхгүй байгаа мэддэг. Технологи хэрэглэхээ хэзээ ч болихгүй.
-Чамд ямар төхөөрөмж хэрэглэх нь илүү таалагддаг вэ?
-Би охиндоо таблет бэлэглэж байсан. Тэр үргэлж түүн дээрээ зураг зурж байдаг. Тэр их хурдан. Жилд найман буддаг ном будаж амжсан. Харин би хэзээ ч хүүхэд байхдаа зураг зурж байгаагүй. Миний охин үргэлж зураг зурж байна. Технологи нь илүү ихийг хийх, илүү бүтээлч байх боломжийг өгнө. Харин хүүхдүүдийг харандаа, цаас хэрэглүүлэхээс гадна тэдэнд бодит багаж хэрэгсэл өгөх хэрэгтэй. Зарим хүн “Би уламжлалт материал хэрэглэж хийнэ” гэдэг. Үгүй, хамгийн сүүлд гарсныг хэрэглүүл. Учир нь тэд хүүхэд байх үеэсээ ирээдүйтэй байх болно. Чи хүүхэд байхдаа хязгаарлагдмал байсан бол тэд тийм байх ёстой гэсэн үг биш. Хүмүүсийг технологиор айлгах хэрэггүй гэж би бодож байна.
-Заримдаа төхөөрөмжөөс хөндийрөх шаардлагатайг мэдэрдэг үү?
-Тийм. Би тэгж чадна. Гэхдээ бодит байдалд биш. Чи таван хүүхэдтэй болохоороо хэзээ төхөөрөмжөөс холдохыг хүсэхээ болино. Учир нь чи үргэлж онцгой үйл явдал болж байгаа эсэх эсвэл ямар нэгэн зүйл болоогүй эсэхийг мэдэж байх хэрэгтэй болно. Хэрэв би холдвол миний сэтгэл санаа үймэрнэ шүү дээ. Бүгд сайн байвал би илүү тайван байна гэдгээ мэднэ. Гэхдээ энэ бүхнийг мэдэх ганц арга нь төхөөрөмжтэй холбоотой байж мэднэ. Түүнчлэн юу болж байгааг мэдэж байж би их тайван байж чадна.
Эх сурвалж: www.polit.mn