“Тусгай салаа”-ны сульдаа Түвшин бодит амьдралын боди П.Баттөр

2019-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Миний дуртай спорт” буланд энэ удаа жүжигчин П.Баттөрийг урилаа. Тэрээр “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр анх дэлгэцийн урлагт хөл тавьсан юм. П.Баттөр бодибилдинг, фитнессээр хичээллэдэг юм байна.   Үзэгчид жүжигчин П.Баттөрийн анхны дүрийг Түвшин гэж андуурдаг. Тэгвэл жүжигчин залуу анх “Хархны өгөөш” кинонд эсрэг талын дүр дээр ажиллаж байжээ. Харин цэргийн албанд татагдаж буй доожоогүй залуугийн дүр түүнээс илүү ур чадвар, авьяас шаардсан тухай дурссан байдаг. П.Баттөрийн удамд урлагийн хүн байхгүй. Харин хүсэл мөрөөдлөөрөө энэ мэргэжлийг эзэмшиж, эзэн нь болно гэж өөртөө амлажээ. “Тусгай салаа” кинонд бие муутай, эхнэрээ царайчилсан шинэхэн цэрэг маань багаасаа спортод хорхойтой хүүхэд байжээ. Ялангуяа, сагсан бөмбөгт. П.Баттөр “NBA”-ийн тоглолтыг алгасахгүй үздэг. “Golden state warriors” багийн дэмжигч,  Стефен Карригийн шүтэн бишрэгч юм байна. Харин найзуудтайгаа гудамжны шийд хэсч, ширэн бөмбөг шидэж явсан хүүхэд нас нь гэгээн дурсамж болон сэтгэлд нь үлджээ.  

Хүрэл медальтай тамирчин

  Тэрээр сагсан бөмбөгөөс гадна бодибилдинг, фитнессээр хичээллээд 14 жил болж байна. Мэргэжлийн тамирчин гэж онцолж болно. Учир нь П.Баттөр 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан туршлагатай юм байна. Түүнээс спортоос хичээллэсэн нь танд ямар өөрчлөлт авчирсан бэ гэж асуухад “Спортоор хичээллэх нь тэсвэр хатуужил суулгахаас гадна өөрийгөө ялан дийлэхэд сургадаг. Үүнээс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд спорт чухал үүрэгтэй” гэсэн юм. Жүжигчин П.Баттөр бодибилдингээр хичээллэснээр эрүүл мэндийн хувьд олон өөрчлөлтийг өөрийн биеэр мэдэрсэн тухайгаа ярьж байсан юм. Тэрээр “Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг үнэн юм билээ. Спортоор хичээллэсэн хүн их цовоо сэргэлэн, эрч хүчтэй байдаг” гэсэн юм.  

Нэг удаад 90-120 минут бэлтгэл хийдэг

  Уран бүтээлч, жүжигчин хүн үргэлж олны нүдэнд ил байдаг тул гоо сайхан, биеийн хөгжилдөө анхаарах зайлшгүй шаардлагатай. Жүжигчин П.Баттөрийн хувьд ч эрүүл чийрэг биеийнхээ хүчинд Монголын хамгийн сайхан залуугаар шалгарч байсан удаатай. Тэрээр долоо хоногийн 3-4 өдрийг фитнесс клубт өнгөрүүлдэг юм  байна. Тогтмол бэлтгэлдээ дасчихсан учир хааяа бэлтгэл хийхгүй бол нэг л зүйл дутуу юм шиг мэдрэмж төрдөг гэж тэрээр ярьж байв. П.Баттөр нэг удаагийн бэлтгэлдээ 90-120 минут зарцуулдаг. Энэ хугацаанд тасралтгүй бэлтгэл хийж, хөлсөө гаргаснаар хүссэн үр дүндээ хүрэхэд алхам алхмаар ойртдог гэнэ. Хойч ирээдүй болсон залуусыг зөвхөн бодибилдинг гэлтгүй өөрийн хүссэн спортоор хичээллэхээр шийдсэн бол тууштай байж, үр дүнг нь заавал үзээрэй гэж боди Түвшин уриалж байна лээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.13 № 29 (5996)
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 24 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 43 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 9 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 22 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06