Монгол, Японы байтын тамирчдын хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхэлнэ

2019-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьсан юм. Ноён Ү.Ясүхиро дээрх хүсэлтийг хүлээн авч, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн оны сүүлээр гарын үсэг зурсан байна. Энэ санамж бичгийн дагуу манай байтын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхлэх аж. МББХ-ны Ерөнхийлөгч П.Цагаан Оказаки хотын төлөөлөгч М.Китагаваг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, баталгаажууллаа. Ноён М.Китагава “Санамж бичгийн дагуу Монголын байтын тамирчдын Япон улсад байх бүх зардлыг манай тал бүрэн даана. Мөн тамирчдыг даатгалд хамруулна. Хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэл хийнэ. Монголын байтын тамирчдыг хотын дарга хүлээн авах ёслол болно” хэмээн хэлэв. Харин П.Цагаан “Манай байтын тамирчид, дасгалжуулагчдыг хотдоо хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийх болсонд талархаж байна. Манай тамирчид Японы сахилга журмыг дагаж, их зүйл сурч, бэлтгэл сургуулилт үр дүнтэй болно гэж бодож байна. Анхны бэлтгэл учраас сурах юм их байх болов уу” гээд ийм боломж олгосон Оказаки хотын дарга, ноён Ү.Ясүхирод талархлаа илэрхийлэв. Ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг ахлагчтай байтын тамирчид Японд 18 хоногийн бэлтгэл хийгээд шууд Тайландад болох Азийн цомын төлөө тэмцээнд оролцох юм байна. Тамирчдадаа амжилт хүсье.
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 26 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

9 цаг 44 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

12 цаг 52 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 10 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 23 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06