
Ч.ГАНТУЛГА
УДЭТ-ын уран бүтээлчид Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” уянгын, драмын жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгоно. Харин жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан болон Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ нар тоглох юм байна. Харин эмэгтэй гол дүрийг гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Урнаа нар бүтээх аж. Жүжигт хүмүүний мөнхийн сэдэв болох хайр сэтгэлээр дамжуулж өнөөгийн нийгэм хүний мөн чанарын тухай өгүүлэх юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
