Агаарын бохирдол бууруулах төсөл боловсруулжээ

2019-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.ТУЯАЦЭЦЭГ Хувийн хэвшлийнхэн болон судлаачид хамтран агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах төсөл боловсруулжээ. Төслийг санаачлагч Б.Батсайхан өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрээр “Гэр хорооллын ахуйн хэрэглээний яндангийн тоог 50 мянгаар буурах боломж бий. Утааны эх үүсэврийг  цөөрүүлж,  агаарын бохирдлыг шууд болон шууд бус замаар бууруулах бодитой  арга зам бидэнд байна. Үүний тулд 33 мянган айлын орон сууцыг дэд бүтэцтэй нь барьж ашиглалтанд оруулах шаардлагатай. Ингэхдээ авто зам, сургууль, цэцэрлэгийг шийдэх бүрэн боломжтой” гэв. Энэхүү 33 мянган айлын орон сууцыг барихын тулд хоёр их наяд 600 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Хэрэв энэхүү саналыг Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүд бодлогын төвшинд дэмжиж ажиллавал гэр хорооллын ахуйн хэрэглээний зуухны яндангийн тоог 50 мянгаар буурах боломжтой гэж төслийг санаачлагчид үзэж байгаа юм байна. 2013 оноос хойш Монгол Улсын Засгийн газар таван удаагийн тогтоол гаргажээ. Тогтоолын хүрээнд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн нь янданг 5001-ээр бууруулсан байна. Харин эргээд хэдэн яндан нэмэгдсэн талаарх бодитой судалгаа одоог хүртэл байхгүй байгаа гэнэ. Тиймээс уг төслийг хэрэгжүүлснээр гурван жилд гэр хорооллоос гарах утааг 17.5 хувиар бодитой бууруулна гэж төслийг санаачлагч Б.Батсайхан онцолсон юм. Хэрэв төсөл хэрэгжих боломж олговол эргээд гэр хороололд ямар өөрчлөлт гарч, агаарын бохирдол хэрхэн буурч байгааг бодитой харуулна гэв. Эх сурвалж: www.polit.mn
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Уржигдар 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Уржигдар 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23