Б.Халиун: Зургаан настай хүү гар чийдэн барьж явснаас гар нь хайрагдсан

2019-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Хэнтий аймгийн Биндэр суманд  хурдан морины уралдааны үеэр хүүхэд унаж гараа хөлдөөсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “ГССҮТ, ХЭҮК, тээврийн цагдаагийн газартай хамтарч ажиллаж бодит мэдээллийг тодрууллаа.  Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргаас  “Ийм уралдаан болоогүй байна” гэсэн албан тоот ирсэн. Засаг дарга нар хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнээр ажилладаг учраас өвлийн уралдааныг хориглосон албан тоотыг хоёрдугаар сарын нэгнээс 21 аймаг, 330 сумын засаг даргад хүргүүлсэн” гэлээ. Шинийн нэгний өдөр айлд золголтоор очсон зургаан настай нэгдүгээр ангийн сурагч У.А нь саахалт айлын мотоциклийн шатахуун дууссан тул гар чийдэн бариад ах руугаа гүйжээ. Энэ хооронд гар нь бага зэрэг хайрагдсан байна. Маргааш нь сумын төвийн эмч анхан шатны үйлчилгээ үзүүлээд шаардлагатай бол Улаанбаатар орж үзүүлэхийг зөвлөсөн аж. Хүүхдийн ээжтэй холбогдоход “Хүүгийн биеийн байдал сайн. Одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд золголтоор явж байгаа” гэжээ. ГБХЗХГ-ын хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Вагонд явж байхад нь найзынх нь ээж хүүхдэд мэдэгдэлгүйгээр зургийг нь авч сошиал орчинд тараасанд хүүгийн ээж гомдолтой байна. Зөрчлийн тухай хуулийн Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа зөрчилд Хүүхдийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан үйлдлийг зөрчилд тооцдог.  Ээжээс нь зөвшөөрөл аваагүй ч хүүхдийн оршин сууж байгаа хаяг гэх мэт хувийн мэдээллийг тавиагүй учраас уг үйлдлийг зөрчилд тооцохгүй “ гэсэн юм. Сэлэнгэ аймаг дахь ГБХЗХГ-ынхан ээж хүү хоёрыг хүлээн авч шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

9 цаг 49 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 7 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 14 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

18 цаг 33 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

18 цаг 46 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06