Алга болсон геологчдийн хоёр нь олджээ

2014-07-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Туул

Баянхонгор аймагт ажлаар явж байсан Ашигт малтмалын газрын  гурван ажилтан энэ сарын 24-нд сураггүй алга болсон гэдгийг бид  өмнө нь мэдээлсэн. Харин тэдний хоёр нь төөрч яваад олджээ.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар долдугаар сарын 23-нд тэднийг Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Идрэнгийн нурууны орчимд явж байхад нь автомашиных нь гурван дугуй хагарчээ. Дугуйгаа янзлах гэж оролдсон боловч амжилтыг эс олж,  машинаа орхин явсан байна.  Тэдний ярьж буйгаар нэг мэргэжилтэн нь байрлал тогтоогчоор “Шинэжинст сум ойрхон байна” гэж хэлээд нөгөө хоёроосоо түрүүлж явсан гэнэ. Харин жолооч болон тасгийн дарга хоёр түүний араас нь явсан ч төөрч, шалбааг устай газар хоёр хоносны эцэст нутгийн малчинтай тааралдаж, энэ сарын 28-ны шөнө Баян-Өндөр сумын эмнэлэгт хүргэгджээ. Байрлал тогтоогчтой  түрүүлж явсан залуу нь өнөөдрийг хүртэл олдоогүй  байгаа аж.

Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүний нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа бол тасгийн дарга нь эрлийн багийнхантай хамт мэргэжилтнээ хайж байгаа юм. Өчигдөр хотоос нисдэг тэрэгтэй эрлийн баг Баян-Өндөр суманд 17,40 минутын үед очиж, эрлийг агаараар үргэлжлүүлж эхэлжээ. Аймгийн онцгой байдлын хэлтсээс  зургаан мотоцикл, гурван машин болон 27 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг ажиллаж байгаа юм байна

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин