Дэвид Сэлинжерийн хүү зохиолч аавынхаа хэвлэгдээгүй зохиол бүтээлийг хэвлүүлнэ

2019-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
-Энэ ажил олон жил үргэлжилж болохыг Мэтт Сэлинжер үгүйсгэсэнгүй-
Жером Дэвид Сэлинджер  © EPA/FILES
  Д.ЭНХЭЭ Америкийн утга зохиолын сонгодог төлөөлөгч “Хөх тарианы талбай дахь ангалын дээгүүр” (“Над пропастью во ржи”) романы зохиогч Жером Дэвид Сэлинжерийн (1919-2010) төрөл төрөгсөд түүний урьд өмнө нь хэвлэгдээгүй хэд хэдэн бүтээлийг нийтлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ. Энэ тухай Британийн The Guardian сонинд яриа өгөхдөө зохиолчийн хүү Мэтт Сэлинжер мэдээлжээ.  

Он жилүүд шаардагдах болно

  Тэрээр эцэг нь Корниш (Нью-Кэмпшир муж улс) хотод цор ганцаараа тусгаар амьдрахдаа уран зохиолын ажлаа үргэлжлүүлсээр байсан тухай мэдээллийг нотолсон. “Түүний бичиж туурвисан бүхнийг нэгэн цагт нийтийн хүртээл болгоно”  хэмээн Мэтт Сэлинжер амлав. "Аав маань бүгдийг цуглуулж цэгцлэхийг хүсдэг байсан, түүний хийсэн ажлын цар хэмжээг авч үзэхэд маш их хугацаа шаардана гэдгийг тэр мэдэж байсан. 50 жилийн турш хэвлүүлэлгүйгээр бичсэн болохоор маш их материал байгаа” хэмээн хүү нь өгүүлжээ. “Бүх юм жин тан болмогц” зохиол бүтээлүүдийг нь хэвлүүлэх болно гэсэн байна. Энэ бүх ажлыг амжуулахад олон жил шаардлагатай, гэхдээ 10 хүрэхгүй жилд багтаахыг найдаж байгаагаа Мэтт Сэлинжер илэрхийлжээ. Сонгодог зохиолчийн хүүгийн тодотгосноор аавынх нь бэлэвсэн эхнэр Колин О”Нилтэй хамтарч 2011 оноос эхлэн материалуудыг нийтлэхээр бэлтгэж, “боломжийн хэрээр хурдан ажиллаж” байгаа ажээ. “Энэ бүгдийг дуусгах хэрэгтэй гэдгийг би мэдэрч ойлгож байна” хэмээн Мэтт Сэлинжер онцолсон байна. Түүний өгүүлснээр аавд нь “бодож санасан зүйл маш их байсан”. “Машинаа жолоодож явахдаа тэр ямар нэг зүйл бичиж тэмдэглэхээр зогсож, бичсэнийгээ надад уншиж өгөхдөө инээд алдаж, заримдаа дуугаа хураадаг байсан. Сандал бүрийн дэргэд тэмдэглэлийн дэвтэр байдаг байсан”  хэмээн зохиолчийн хүү дурссан байна. "Бичиж туурвих ажлаа хийхэд хүмүүстэй харилцахгүй, тэр тусмаа ялангуяа уран зохиолынхонтой бүр ч харилцахгүй байх нь илүү дээр гэж тэр шийдсэн. Иймэрхүү тоглоом тоглохыг тэр хүсээгүй, харин өөрийнхөө бодолд дарагдаж чанагдахыг хүсдэг байсан, зохиолчийн унаган авьяастай хэнд ч болов тэр үүнийг л зөвлөх байсан байх”  хэмээн Мэтт Сэлинжер аавынхаа тухай өгүүлэв. Аавынхаа хэвлэгдээгүй зохиолуудын сэдвийн талаар Мэтт Сэлинджер мэдээлээгүй байна. Материалд тэмдэглэснээр тэдгээрт Глассын гэр бүлийнхний тухай өгүүлсэн бололтой. Зохиолчийн хэд хэдэн өгүүллэг, туужид Глассын гэр бүлийн гишүүд гардаг. Хэвлүүлэхээр бэлтгэж байгаа зохиолуудын талаар ярихдаа тэр “аавыг нь сонирхдоггүй хүмүүсийн урмыг тодорхой хэмжээгээр хугалж, харин жинхэнэ уншигчид онцгой сайнаар хүлээж авах байх” хэмээн тэмдэглэсэн.  

Зохиолчийн тухай

  Жером Дэвид Сэлинжер 1919 онд Нью-Йоркт төрсөн, амьд сэрүүн байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нд тэрээр 100 наслах байв. Симур болон Мюриэль Глассын гэр бүлийн тухай цувралын эхнийх нь болох "Хорошо ловится рыбка-бананка" (“Банан загас сайн баригдаж байна”) хэмээх өгүүллэг 1948 онд хэвлэгдсэнээр олны танил болсон. Дараагийн жилүүдэд бас зургаан өгүүллэг гарсан, харин 1951 онд хэвлэгдсэн “Хөх тарианы талбай дахь ангалын дээгүүр” ("Над пропастью во ржи") роман түүнд дэлхийн хэмжээний алдар нэр авчирсан. Сэлинжер 30 гаруй зохиол бичсэн гэдэг. 1965 оноос Сэлинжер бүтээлээ хэвлүүлэхээ больсон. Корниш хот дахь гэртээ тэр хэвлэлийн газрынхан, уншигчид, хэвлэлийнхнээс ангид, цор ганцаараа зожиг байдлаар амьдарсан. Зохиолч 2010 оны нэгдүгээр сарын 27-нд 92 насандаа таалал төгсчээ. Эх сурвалж: www.polit.mn
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06