Х.ОЮУНБОЛД
Японд сүүлийн үед настай хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн ажээ. 65-аас дээш насны хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь 20 жилийн өмнөөс ихэссэн судалгаа гарчээ. Үүний шалтгааны талаар “ВВС” агентлагийн сэтгүүлч Эд Батлер сурвалжилсан байна.
Сэтгүүлч Хирошима хотын шоронгоос суллагдсан хүмүүст зориулсан саатуулах байранд 69 настай Тошио Такататай уулзаж ярилцжээ. Тошио Таката ядуу байсан учраас хууль зөрчжээ. Хэдийгээр шорон байсан ч хамаагүй, хөлс төлөхгүй газар амьдрахыг хүсч байсан гэж ярьжээ. Тэрээр “Тэтгэвэрт гарах болсон. Гэвч надад мөнгө байсангүй. Тиймээс надад магадгүй шоронд үнэгүй амьдарч болох юм гэсэн бодол төрсөн” гэжээ. Тэрээр цааш нь “Би дугуй хулгайлсан. Хулгайлсан дугуйгаа цагдаагийнханд аваачиж өгөөд тэнд байсан хүнд хараач би энийг хулгайлсан гэж хэлсэн” хэмээн ярьсан байна. Харин түүний 62 настайдаа үйлдсэн хулгай нь анхны хулгай нь байсан аж. Японы шүүх хулгайг их хүнд гэмт хэрэг гэж тооцдог учир түүнийг шоронд жил суухаар шийтгэсэн байна. Жижигхэн, туранхай Таката гэмт хэрэгтэнтэй юугаараа ч төстэй биш ажээ. Ялангуяа, эмэгтэйчүүдийг хутгаар сүрдүүлэх чадвартай нэгэн биш юм. Гэвч анхныхаа хэргээр ял эдэлж суллагдсаныхаа дараа тэрэр дахин хэрэг хийсэн гэнэ. Таката “Би цэцэрлэгт хүрээлэн рүү явсан. Тэнд эмэгтэйчүүдийг айлгаж сүрдүүлсэн. Гэхдээ тэдэнд ямар нэг муу зүйл хийхийг зориогүй. Зөвхөн тэдний нэгийг цагдаа дуудахыг хүлээж хутга харуулсан. Нэг нь цагдаа дуудсан” гэж ярьжээ. Ерөнхийдөө тэрээр шоронд найман жилийнхээ тал хугацааг өнгөрүүлсэн байна. Эд Батлер шоронд байх нь танд таалагддаг юм уу гэж асуужээ. Таката “Шоронд байгаа ч тэтгэвэр авдаг. Энэ нь шорон надад таалагддаг гэсэн үг биш. Гэхдээ энд би үнэгүй амьдарч болно. Харин эндээс гармагцаа хэрэглэх жаахан хураасан мөнгө бий” гэж хариулсан байна.