WiFi, GPS-тэй үүргэвч

2019-02-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Бид аялах, ажил, сургуульдаа явахдаа үүргэвч хэрэглэдэг. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон үүргэвчийг илүү боловсронгуй болгох тал дээр “Lumzag” компани ажиллаж байгаа юм. Лас Вегас хотод болсон технологийн үзэсгэлэн худалдааны үеэр долоон үйлдэлтэй шинэ загварын үүргэвчийг танилцуулсан байна. Тухайлбал, эзэн нь байнга авч явдаг зүйлээ мартсаныг сануулдаг системтэй. Энэ апплейкшныг гар утсандаа суулгаж идэвхжүүлснээр ашиглах боломжтой гэнэ. Нөгөө талаар үүргэвчний урд байрлуулсан камерын тусламжтайгаар өмнөө байгаа зүйлсийн зургийг авах боломжтойгоос гадна дугуй унадаг хүмүүст тохиромжтой гэж мэдэгджээ. Хэрэглэгч интернэтэд холбогдохын тулд 10 ам.доллараар карт худалдаж авснаар үүргэвчээ Wifi цацдаг төхөөрөмж хэлбэрээр ашиглах юм. Түүнчлэн гар утас, нөтбүүк, ipad цэнэглэгч системийг үүргэвчинд суурилуулсан аж. Харин цэнэглэхийн тулд гар утас болон бусад цэнэглэхийг хүссэн зүйлээ ямар ч USB, утас хэрэглэлгүйгээр үүргэвчиндээ хийхэд болно. Өөр нэг үйлчилгээ нь үүргэвчээ нээхэд гэрэл асна. Энэ нь гэрэлтүүлэг багатай газар эд зүйлсээ хайхад тусална. Шинэ санаачилгын нэг давуу тал нь үүргэвчээ хаяж гээсэн, мартсан тохиолдолд байршлыг нь илрүүлэх GPS төхөөрөмж суулгасан явдал юм. Ингэснээр үүргэвчээ хаа нэг газар мартаж гээх асуудал гарахгүй болох юм. Тухайлбал, үүргэвчний эзэн үүргэвчнээсээ холдсоноор гар утас нь дуугарч эзэндээ мэдэгдэх юм байна. Түүнээс гадна хулгайчаас хамгаалах систем суурилуулсан байна. Энэ хамгаалалтын системийг идэвхжүүлэхийн тулд гар утасныхаа аюулгүйн горимыг идэвхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр эзэнд нь мэдэгдэлгүйгээр хэн нэгэн үүргэвчийг нээх гэж оролдсон үед дуугарч мэдэгдэх ажээ. [embed]https://www.youtube.com/watch?v=dgkkuzTO3Vg[/embed] Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06