Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн бол үзлэгт төлбөргүй хамрагдаарай

2014-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын хэлтсийн дарга Ц.Ганцэцэгээс даатгалын урамшууллын талаар тодрууллаа.

-Танай байгууллагаас даатгуулагчдыг урамшуулна гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

- Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар шинэ журам баталсан. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн, дараалан гурван жил даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулна.  Даатгуулагч оношилгоо, шинжилгээний багц болон, үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой. Урамшууллын үйлчилгээ авах нэг хүний зардлыг 80 мянган төгрөгөөр тооцож энэ жилдээ 100 мянган хүнийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулна.

-Даатгалд хамрагдах хүмүүс ямар материал бүрдүүлж хаана хандах вэ?

-Иргэд нийгмийн даатгалын ерөнхий газрын ndaatgal.mn цахим хуудсаар орж нэр, регистрийн дугаараа оруулж шалгаад дээрх урамшуулалд хамрагдаж болох үгүйгээ мэдэж болно. Ерөнхийдөө гурван төрлийн багц байна. Иргэд ерөнхий бүх төрлийн шинжилгээгээ өгөөд дээр нь хавдрын болон харшлын шинжилгээний багцаас сонгож болно. Харин интернэтгүй газар байгаа иргэд аймаг дүүргийнхээ эрүүл мэндийн даатгалын хэлтэс дээр очоод урамшууллын эрхээ авна. Одоогоор хүмүүсийг үзлэгт хамруулах эмнэлэгүүдийг бүртгэж байна. Ирэх сарын 15-наас эмнэлэгүүдийн жагсаалт гарна.  

-Өмнө нь зөвхөн улсын эмнэлэгүүд хариуцдаг байсан. Энэ удаа хувийн эмнэлэг оролцох уу?

-Улсын эмнэлэгүүд ачаалалтай байдаг учраас энэ жил хувийн эмнэлэгүүд оролцохоор материалаа өгч байна.  Аль болох хүмүүст чанартай шуурхай үйлчлэх үүднээс матералаа өгсөн эмнэлэгүүдээс сонголт хийнэ. Ингээд ирэх сарын 15-наас урамшууллын аяныг албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тухай бүрт нь хэвлэл мэдээлэл, албан ёсны цахим хуудсаараа дамжуулаад олон нийтэд мэдээлэл хүргэх болно.

 -Тоо хязгаартай юм байна. Урамшуулалд хамрагдаж чадаагүй хүмүүс ирэх жил хамрагдах боломжтой юу?

-НДЕГ урамшууллын үйлчилгээ авах нэг даатгуулагчийн тусламж үйлчилгээний зардлыг 80 мянган төгрөгөөр тооцож энэ онд болзол хангасан 100 мянга орчим хүнийг хамруулахаар болсон. Судалгаагаар болзол хангасан 330 гаруй мянган хүн байгаа юм билээ. Үүнээс төрөөс даадаг даатгуулагчдыг хасаад 100 орчим мянган хүн байгаа. Ингэж тооцоод найман тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Ирэх жил энэ ажил үргэлжилнэ.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин