Хивсээ угаахдаа цууны уусмал хэрэглээрэй

2019-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Удахгүй монголчуудын уламжлалт баяр Цагаан сар болно. Энэ үед баярын бэлтгэлээ базааж буй гэрийн эзэгтэй нар анхаарлаа хандуулаарай. Бид энэ удаагийн “Танд хэрэгтэй зөвлөгөө” буландаа хэрхэн хамгийн хурдан, хялбар аргаар гэрээ цэвэрлэж, цэвэрхэн орчин бүрдүүлэх тухай мэдээлэл бэлтгэлээ.

Нунтаг кофены ач тус

Гэрийн эзэгтэй нарын хамгийн эхэнд цэвэрхэн байлгах ёстой эзэмшил бол гал тогоо. Харин махны өөдөс, талхны үйрмэг, элсэн чихэр, давс гээд хүнсний бүтээгдэхүүн багахан асгарахад хоолны шүүгээ эвгүй үнэртэй болдог. Хэрэв танай гэрт ийм асуудал үүссэн бол нунтаг кофе авахаа мартав. Учир нь эвгүй үнэртэй болсон шүүгээнд нунтаг кофе цаасан дээр задгай тавиад хонуулахад онцгүй үнэр ор мөргүй арилдаг гэдгийг та мэдэх үү.

Ганцхан угаалтаар өнгө сэргэдэггүй

Сар шинийн баяраар хивсээ шинэхэн мэт цэвэрлэхэд гэр тань гэрэл нэмсэн мэт сайхан харагддаг. Хивсний ширхэг бүрт тоос шороо, тортогт шингэсэн байдаг учир ганцхан угаалтаар өнгийг нь сэргээхэд хэцүү. Тэгвэл таны ажлыг хөнгөвчлөх аргыг хэльж өгье. Хивс угаах усандаа цууны хүчлийн уусмал нэмчих. Тус уусмал нь хивсний өнгийг сэргээхээс гадна зөөлрүүлдэг юм байна. Харин уусмалаар арчсаныхаа дараа цэвэр усаар заавал булхаарай. Учир нь уусмалын хурц үнэрийг ус дарж өгдөг.

Будагны үнэр баяртай

Цагаан сар нь удаан уулзаагүй хамаатнуудынхаа мэндийг мэдэх, ахмад настандаа хүндэтгэл үзүүлдэг баяр. Хүмүүс орж ирэхэд таны гэр гэрэл гэгээтэй, цэвэрхэн байх сайхан. Тиймээс ихэнх хүмүүс хананыхаа будгийг сэргээх, ханын цаасаа солих зэрэг будгийн ажил хийдэг. Харин шинэхэн будагны үнэр тийм ч амархан арилахгүй. Хэрэв танд ийм бэрхшээл тулгарсан бол хэд хэдэн төмөр саванд сод болон давстай ус хийгээд тавьчих. Сод болон давс нь будагны хурц үнэрийг дардаг юм байна. Өглөө босоход ус бүдэг ногоовтор өнгөтэй, хурц үнэр ор мөргүй алга болсон байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06