Хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ

2019-02-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хүн төрөлхтний хэрэглээ хөгжиж интернэтийг хэрэглэх болсон ч мэдээ мэдээллээ бусдад алдах явдал тулгарсаар байдаг.  Харин бусдаас хувийн мэдээллээ энгийн аргаар хэрхэн хамгаалах талаар  “Eltiempo.com” цахим хуудаст бичсэн зөвлөгөөг хүргэж байна.

Нууц үгээ шинэчлэх

Өөр нууц үг хэрэглэх, нууц үгээ  давтамжтайгаар сольж байх. Энэ нь хэрэглэгчийг хамгийн их хэрэглэдэг интернэтийн зарим үйлчилгээг гадны халдлагаас хамгаалах зуршилтай болгоно.

Гуравдагч апплейкшний зөвшөөрлийг шалгаж байх

“Фэйсбүүк”, “Кэймбридж Аналитика” компанитай  холбоотой дуулиан олон хэрэглэгчийн  хувийн мэдээлэл гуравдагч зохимжгүй этгээд  халдсаныг илрүүлсэн. Тиймээс  өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүк, гүүгл, твиттер гэсэн гуравдагч апплейкшнтэй ямар  төрлийн мэдээллээ хуваалцаж байгаагаа  таньж байхыг зөвлөжээ.

Хэрэглэгч хувийн нууцлалын сонголтыг тохируулах

Кибер аюулгүй байдлын компанийн зүгээс олон нийтийг хамрах хүрээгээ багасгаснаар гэмт этгээдүүд таны хаягийг булааж авахаас зайлсхийж болно гэж мэдэгджээ. Гэхдээ тэд таны мэдээллийг ашигласнаар хуурамч хаяг үүсгэх боломжтой.

Төхөөрөмжөө шинэчлэх

Технологийн эзэн, утас үйлдвэрлэгч, апплейкшн хөгжүүлэгч хүртэл  кибер гэмт хэрэгтнүүд түүний төхөөрөмжинд  нэвтрэхээс сэргийлэхийн тулд байнга ажиллаж байдаг. Систем,  апплейкшнийг тогтмол шинэчлэх нь зөвхөн  шинэ боломжийг авчирдаггүй. Түүнээс гадна илэрсэн аюулгүй байдлын алдааг засдаг. Төхөөрөмжөө ойр ойрхон шинэчлэх нь нийтийн цахим сүлжээн дэх аюулаас  хамгаалах боломжийг танд өгнө гэсэн үг юм байна.

Хуурамч утга агуулгатай мэдээллийг битгий хуваалц

Сүлжээ, мэдээллээр  ерөнхийдөө вирус тараахын тулд  сэтгэл хөдөлгөх зүйлсийг ашигладаг. Иймэрхүү заль мэхээр кибер гэмт хэрэгтнүүд эзэнд нь анзаарагдалгүйгээр төхөөрөмжнөөс нь чухал мэдээлэл,  харилцаа холбоо болон ирээдүйн дайралтыг төлөвлөхийн тулд илүү их мэдээлэл олж авах аргыг хайж байдаг ажээ.

Аюултай файлыг түгээхээс зайлсхийх

Цахим ертөнцийн хэрэглэгчдийг хохироож байдаг өөр хортой программыг татуулахын тулд ихэнх халдлагад хавсралттай файлыг ашигладаг. Үүнээс сэргийлэхийн тулд  найдваргүй эх сурвалжаас хүлээж авсан цахим шуудан, нийтийн цахим сүлжээнд танихгүй нэгнээс ирсэн файл хэлбэрээр илгээсэн захиаг татах, бусадтай хуваалцахаас зайлсхийх ёстой.

Өөрийг чинь мөн эсэхийг батлах давхар нотолгоотой болох

Хэн нэгэн хаяганд чинь нэвтрэхийг оролдсон тохиолдолд  хэрэглэгчид хоёр дахь нэвтрэх тохиргоог  утсаар ярих, кодтой тексттэй захиаг идэвхжүүлснээр ашиглах боломжтой болно. Ингэснээр хэрэглэгчийн хаяг, төхөөрөмжинд нэвтрэхийг оролдсон хүн  нууц үг байхгүйгээс хоёр дахь  шаардлагыг давж чадахгүй. Энэ давхар хамгаалалтын аргыг  идэвхжүүлэхэд гар утас болон цахим шуудангаа өөрийгөө таниулж баталгаажуулах  арга болгож ашиглаж болно.

Мэдээллээ нөөцлөх

Бүх мэдээллээ алдахаас зайлсхийж мэдээллээ өөр найдвартай газарт хадгалах хэрэгтэй. Тухайлбал, зөөврийн харданд хуулах, үүлэн агуулахтай үйлчилгээнд зураг, баримт, бичлэг болон бусад баримтаа хадгалж болно. Ингэснээр хэрэглэгчийн хувийн мэдээлэл, мэдээлэл барьцаалах, бүх баримт, бүртгэлийг чинь устгахыг хүссэн дайралтаас  хамгаална.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06