“Өвгөн хуурч” хэрхэн бүтсэн бэ?

2019-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН “Зууны мэдээ” сонин шинэ оны эхний өдрөөс эхлэн уншигч та бүхэндээ шинэ булангуудаа хүргэж байгаа билээ. Энэ удаа “Арт галерей” буланд Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Үржингийн Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” хэмээх уран бүтээлийг хүргэж байна.  [caption id="attachment_55585" align="aligncenter" width="850"] Ардын зураач Ү.Ядамсүрэн “Өвгөн хуурч”. 1958 он. 80х60 см[/caption] Морин хуур барьсан, урт цагаан сахалтай өвгөний зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэрээр энэ бүтээлээ 1958 онд буюу 53 настайдаа зуржээ. 1950-аад оны үед эрдэмтэн, зохиолч Б.Ринчен гуай Ү.Ядамсүрэнд хуурч, ерөөлч хүний дүр бүтээхийг санал болгосон аж. Тиймээс Ганданд лам байсан, урт цагаан сахалтай нэгэн өвгөнийг натурт суулгаснаар “Өвгөн хуурч”-аа монгол зургийн шороон будгийн аргаар зурсан нь зургийн зохиомж, дүрслэл, өнгөний зохицол, өгүүлэмж нь гайхалтай учраас Монголын сор бүтээлийн нэг болжээ. Зураач бүтээлээ монгол зургийн уламжлалт аргаар нимгэн цаасан дээр дэвсгэр өнгө тавьж, түүн дээр хар зурагаа буулган, цэвэр тод өнгийн шороон будгаар өнгө таглаж, хөнгөн дагнаас уусгалтаар гэрэл, сүүдрийг нь тодруулан гаргажээ. Тухайлбал, хуурч өвгөний царай, гарыг дүрслэхдээ үл мэдэг гэрэл, сүүдрийг шингэн будгаар дагнааслан зурсан байна. Үүний дараа нарийн бийрийн үзүүрээр дүрс, хэсэг бүрийг ялган хүрээ зураасаар тодруулан татаж, улмаар нухмал алтаар хээ хуар, чимэглэлүүдийг гүйцээн зурсан аж. Ү.Ядамсүрэн гуайн зээ охин Я.Булган өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхийн зэрэгцээ нэрэмжит “Анима” дүрслэх урлагийн дунд сургуулийг байгуулан захирлаар нь ажиллаж байна. Тэрээр “Өвөө маань үндэсний гэсэн бүхнээ чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж, хадгалан хамгаалах, соёлын өв уламжлалаа хойч үедээ өвлүүлэхийн төлөө тууштай тэмцэгч нэгэн байсан. Би гаднаа намын гишүүн боловч, дотроо бол лам хүн юм шүү дээ гэдэг байлаа. Мөн 1947 онд зурсан “Чингис хаан”-ы хөрөг зурагтай өвгөн хуурчийн нүүрний ерөнхий төрх, сахал, малгай нь төстэй. Чингис хааны дүр дайчин эрэмгий шинжтэй байдаг бол өвгөн хуурчийнх зөөлөн, дулаан төрхтэй байдаг. Энэ зургийг харахад бидний өвөг дээдэс өвгөн хуурчийн дүрд хувирч, морин хуурын намуухан аялгуугаар монголчууд агуу түүх, соёл, зан заншил, өв соёлтой ард түмэн гэдгийг хойч үеийнхэндээ сануулж буй мэт” хэмээн дурсан ярьж байсан. Урлаг судлаач О.Доржготов “Өвгөн хуурч”-ийн талаар “Үзэгчдийн зүг намуухан мишээж, хуураа татан суугаа өвгөн хар булган нударгатай, хурган дотор, гуулин товч, луун хээтэй улаан хамбан дээлэн дээр ногоон дурдан бүс ороож, хэт хутга зүүжээ. Хар булган малгайн оройг улаан өнгөөр оёж, сампин зангидсан бөгөөд хөх торгон өмд өмсөж, ногоон эмжээр, улаан хараатай, ширмэл угалзтай монгол гутал жийжээ. Улаан дэлтэй сартай морины толгойн сийлбэртэй хуурын улаан, ногоон өнгө хосолсон царан дээр өлзий, угалз хээ зурсан байна. Өвгөн хуурч алхан болон угалз хээтэй ширмэл эсгий ширдэг дээр бохирон суусан нь зохиомж, өнгөний шийдэл” хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
Хуур гэдэг үгийг хуар гээд биччихсэн байна бусад нь гоё болж.
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06