Ирээдүйн бизнес эмэгтэйчүүдэд зориулсан 8 зөвлөгөө

2019-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Гахай жил гарлаа. Гахай жил баяжихыг бэлгэддэг гэдэг. Бэлгэдэлт энэ жилд өөрийн гэсэн бизнесээ эхлэх гэж төлөвлөж байгаа бүсгүйчүүдэд нэгэн цагт бүхнийг тэгээс эхэлж байсан хүмүүсийн цөөн хэдэн зөвлөгөө, зөвлөмж хэрэг болох буй за.

1.Хэтэвч нимгэн ч эхэлж болно

Логотой, сайттай болоход (өөр бас бус зүйлд) чинь мөнгөгүйн зовлон хэрвээ таныг шаналгаж байгаа бол энэ бүгдийг өөрөө хий. Жишээлбэл, интернетэд сайт хийхэд зориулсан үнэгүй загвар өчнөөн олон бий, бараа бүтээгдэхүүнээ борлуулах маркет- плейсүүд ч бас бий, харин бизнес чинь үйлчилгээний чиглэлээр бол дүүргийнхээ нутаг дэвсгэрт зарлал наа. Өнөөгийн амжилттай яваа олон компани гарааж дотор, өвдгөөрөө мөлхөж байж л эхэлсэн гэдгийг санаарай!

2.Хугацаагаа нарийн тооцоол

Засварын ажил хоёр долоо хоногийн дараа дуусна гэж төсөөлж байгаа бол хоёроор үржүүлж сунга. Нөгөөдөр захиалга өгмөөр байна уу? Найдвартай болгохын тулд дахиад ганц хоног нэм. Нийлүүлэгчээс ямар нэг зүйл худалдаж авах хэрэгтэй болсон бол хугацаагаа бодитой үнэлээрэй.

3.Бусдыг сонс, өөртөө итгэ

Хийж байгаа зүйл чинь арай л буруу байна гэж бодсон танилууд чинь магадгүй үнэтэй санаа бодлоо хуваалцахад бэлэн байж болох юм. Та тэднийг сонсож болно, гэхдээ хэлж ярьсан бүхнийг хүлээж авах шаардлагагүй. Мэдээж, дан ганц шүүмжлэл ч биш, эелдэг найрсаг үг, хандлага байж таараа, гэхдээ ямар үг нь танд хэрэгтэй бас нэгэн санаа төрүүлэхийг хэн ч мэдэхгүй.

4.Танд туслахад бэлэн – зөвхөн тусламж хүс

Хорвоо тэр чигээрээ таны эсрэг гэж бүү бод. Гэр бүл, найз нөхөд, мэргэжилтнүүд, ижил төрлийн бизнес эрхлэгчид хэрвээ та тэдэнд зөв хандаж хүсвэл бүгд туслахад бэлэн. Олон хүн туршлагаа дуртайяа хуваалцдаг!

5.Болж байгаа бүхнийг чухалд үзэж хүлээж ав

Тэгж чадвал танаар үйлчлүүлэгчид, боломжийн хөрөнгө оруулагчид таныг юу хийхээ мэдэхгүй, юм юм руу үсчсэн жаахан охин биш, харин хэзээний ажил хэрэгч чухал хүн гэж үзэж хандах болно.

6.Ажлаа шууд орхих хэрэггүй

Ямар ч ажлыг ажлын бус цагаар эрхэлж байгаа төсөл маягаар эхлүүлж болно (ялангуяа та өөрөө өөрийгөө болгодог бол). Ирээдүйн төлөв байдал тов тодорхой болсон үед бүх хүчээ шинэ төсөлд зориулах хэрэгтэй.

7.Санаа бодлоо хүмүүс дээр шалгаж үз

Шийдсэн санаа бодлоо бусдад ярьж танилцуулахаас цэрвэж болгоомжлох хэрэггүй. Олон хүн энэ тухай мэдэх тусам гаргасан шийдвэр чинь зөв эсэхийг өөрөө ойлгож ухаарах боломж их байх болно. Асуулт, хариу үг, санаа гарахгүй байвал харин хэнд ч хэрэггүй зүйл хийх гэж байж магадгүй биш үү?

8.Санаагаа ганц өгүүлбэрээр томъёол

Таны бизнес хэрвээ өвөрмөц, эсвэл нэршил нь жирийн хүнд амархан ойлгогдохооргүй бол хийж байгаа зүйлээ яаж томьёолох тал дээр ядаж хагас цаг бодож зарцуул. Тэгж чадвал сонирхсон хүмүүстэй уулзаж ярилцахад хөнгөн хялбар, харьцангуй олон үйлчлүүлэгчийг өөртөө татаж чадна. Эх сурвалж: www.polit.mn  
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

10 цаг 30 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

10 цаг 49 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

13 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

19 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

19 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06