Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэйг шүүх нотоллоо

2014-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Р.Саруултөгст холбогдох хэргийг өнөөдөр 14:00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхны шатны нэгдүгээр шүүхэд хаалттай хэлэлцэж эхэлсэн талаар манай сайт мэдээлсэн. ХБНГУ-д Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадорж түүнийг Эрүүгийн хуулийн 111.2-оор бусдыг гүтгэсэн, нэр хүндийг нь гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгүүлээд байсан юм.
Тэгвэл хэдхэн хормын өмнө шүүгч шийдвэрээ гаргаж, Эрүүгийн хуулийн 24.1.1-д заасныг үндэслэн сэтгүүлч Р.Саруултөгст холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болголоо.
 
Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө тэр дундаа сэтгүүлч эх сурвалжлаа хамгаалах эрхтэйг шүүх энэхүү шийдвэрээрээ нотоллоо.
 
Албан тушаалтны авлига, хээл хахууль болоод хаалганы цаана байгаа зүйлийг нийгэмд ил болгохын төлөө эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийг сүүлийн жилүүдэд шүүхэд дуудах нь элбэг болсон. Эрх мэдэлтнүүд үүнийгээ “Нэр төрд халдсан” гэх ганцхан өгүүлбэрээр хаацайлдаг. Ингэхдээ мэдээлэл өгсөн эх сурвалжаа хэлбэл гомдлоо буцааж татна гэх зэрэг тохироо хийхийг санал болгодог нь нууц биш. Тэгвэл энэ удаад ч гэсэн "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Р.Саруултөгсийг “Нэр төрд халдсан” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч тал гомдол гаргаж, эх сурвалжлаа хэлэхийг шаардаж байсан аж.
 
Тэгвэл шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчийн талд шийдвэрээ гаргаж, үнэний төлөө бичих үзгийг нь улам хурцалж өглөө.
 
Ц.Эрдэнэцэцэг
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин