УИХ-ийн гишүүн С.Бямбацогт сонин ихтэй наадамлаж явна

2014-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-ын гишүүн,  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын тухай “Бямбацогт гишүүнийг дагаж яваад нэг гар утастай болчих юмсан” гэсэн онигоо сүүлийн үед гарсан байна. Энэ нь УИХ-ын гишүүн шинэ харцага Б.Пүрэвсүрэнд унаж явсан машинаа өгсөнтэй холбоотой гэнэ. “Ланд-200” машины эзэн болох Б.Пүрэвсүрэн энэ жилийн улсын баяр наадмаар зургаа давж Монгол Улсын Харцага цол хүртсэн. Харин тэрээр шинэхэн цолоо Ховд аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд дуудуулсан гэнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүн түүнд унаж явсан “Ланд-200” маркын машинаа бэлэглэжээ. Энэ нь ч учиртай аж. Б.Пүрэвсүрэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью Прогресс” группын нэр дээр барилддаг юм байна.

Эрхэм гишүүн баруун бүсийн даншиг наадамд оролцох үеэрээ сонин ихтэй явсан гэнэ. Говь-Алтай аймгийн Халиун сумаас наадамд морь унахаар ирсэн хүүд хүртэл тус хүргээд амжсан байна. Унаач хүү машинаасаа хоцорч уйлж зогсохтой УИХ-ын гишүүн таараад морины гараанд хүргэж өгчээ. Тэгэхдээ бүр уралдааныг эхлүүлэхгүй байхыг хүссэн байна. Хүү ч амжиж очиж хязаалан насны морьдын уралдаанд айргийн гуравт хурдалжээ. Ямартай ч эрхэм гишүүн сонин их наадамлаж явна. Одоо гишүүний очсон газар, явсан сум бүрт ямар гэнэтийн бэлэг барих бол гэж иргэд, сонгогчдынх нь чих сортолзож байдаг болсон гэнэ шүү.

Д.Цэцэг

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин