П.Зохихсүрэн: Гурваас дээш жил ажиллаагүй бол багшлах эрхийн шалгалт өгнө

2014-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.Орхон

-Багшлах эрх олгох шалгалт авч байхаар болжээ. Энэ талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Цахим сургалтын албаын дарга П.Зохихсүрэнгээс тодрууллаа.

-Багшлах эрхийн шалгалт авч байхаар болсон гэсэн энэ талаар тодруулахгүй юу?

-Өмнө нь нэг жил багшаар ажилласан бол багшлах эрх олгодог байсан. Харин энэ жилээс эхлэн багшлах эрх олгох шалгалт авч байхаар болсон. Шалгалтад сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуульд шинээр ажилд орох хүсэлтэй багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн баклавраас дээш боловсролын зэрэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Мөн өмнө нь багшаар төгссөн боловч ажиллаж байгаагүй, багшлах эрхгүй хүмүүс хамрагдана гэж ойлгож болно.

-Багшлах эрх олгох шалгалт өгөхийг хүсвэл хаана хандах вэ. Хэчнээн хүн багшлах эрх авах вэ?

-Багшлах эрх авахад тооны хязгаар байхгүй. Хамгийн гол нь тавигдах шаардлага хангасан байх ёстой. Шалгалт өгөхийг хүссэн хүмүүс эхний ээлжинд бүртгүүлэх ёстой. Бүртгэл онлайнаар наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Харин шалгалт наймдугаар сарын 10-нд 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг эхэлнэ. Шалгуулагчид нь тусгайлан зассан байранд онлайн хэлбэрээр шалгалтаа өгнө.

-Өмнө нь багшилж байгаад завсардсан хүмүүс энэ шалгалтад хамрагдах уу. Эсвэл зөвхөн сургуулиа төгссөн багшилж байгаагүй хүмүүс хамтрагдах уу?

-Багшлах эрхээ өмнө нь авч байсан ч гурваас дээш ажиллаагүй бол багшлах эрх нь автоматаар цуцлагддаг. Тиймээс багшлах эрх нь цуцлагдсан хүмүүс энэ шалгалтад хамрагдаж болно. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин