Д.Ганбат: ОХУ-аас хориотой эм тариа оруулах явдал их байна

2014-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.Уянга

Улаанбаатараас 345 километр зайд оршиж, ОХУ-тай хиллэдэг зэргээрээ Алтанбулаг хилийн боомт хамгийн томд тооцогддог. Тэр хэрээр  хүмүүсийн хөл хөдөлгөөн тасардаггүй. Сэлэнгэ аймгаас холгүй орших Алтанбулаг хилийн боомтод биднийг  очиход ОХУ-аас пургон, фронторыг хэд хэдээр нь нэвтрүүлж байгаа орос залуу ачаагаа шалгуулж, Монголын талаас хуучин дугуй гаргах, суудлын тэргээр хил нэвтрэх  гэсэн хүмүүс дугаарласан байв. Хүмүүсийн ярилцах нь хуучин дугуй Монголоос илүү Орост үнэтэй байдаг гэнэ. Алтанбулаг боомтоор хүмүүс голдуу ОХУ, Европоос тоног төхөөрөмж, машин, хүнсний бараа, мал амьтан нэвтрүүлдэг юм байна.

Тус боомт энэ сарын 1-нээс 24 цагийн ажиллагаанд шилжсэнээр боомтоор орж гарах зорчигчид   нэмэгдэж  хориотой бараа, эд зүйл хилээр нэвтрэх явдал ихэссэнийг Гаалийн “Алтанбулаг” салбарын эрхлэгч Д.Ганбат ярьж байна. Сүүлийн үед хүмүүс янз бүрийн хорт хавдартай болох нь ихэсч байгааг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл хүмүүс тус боомтоор ОХУ-аас хорт хавдарт сайн хэмээн малын эм болох АЦД бэлдмэлийг оруулах явдал тасралтгүй гарч байгаа гэнэ. АЦД нь манай улсад бүртгэлгүй учраас байцаагч нар илрүүлсэн даруй  шууд устгадаг ажээ. Мөн зөвшөөрөлгүй хувь хүн аж ахуй нэгжүүд эм тариа, зөгийн бал  оруулах явдал ч их байгаа тул хяналт шалгалт илүү нарийсч байгаа гэв. Харин Монголын талаас бурхан шашны холбогдолтой эд зүйл, түүхийн баримт бичгийг Түвд, Хятадаас худалдаж авсан хэмээн орос руу гаргахыг завддаг байна. Байгалийн чулуу хил давуулах хэрэг  ч цөөнгүй гардаг аж. Саяхан Орос руу гаргах гэж байсан нэлээн том хэмжээний хэд хэдэн бурханыг илрүүлжээ. Алтанбулаг боомтоор хоногт 200-300 машин орж гардаг бөгөөд Сэлэнгэ аймаг дахь гаалийн салбарт 80 гаруй ажилтан ажилладаг. Өдрийн ээлжинд 14 байцаагч ажилладаг бол шөнө таван байцаагч жижүүрлэнэ.

Алтанбулаг боомтын байцаагчид хориотой эд зүйл болон сэжиг бүхий бодисыг шалгахдаа бэлтгэгдсэн нохой ашигладаг. Өдөр бүр нохой ашиглахгүй ч гаалийн байцаагчдын туршлага мэдрэмжээр үнэрч нохой, биет шалгалтыг хийдэг байна. Энэ боомтод анхаарал татсан нэг зүйл бол хүний бие  шалгадаг төхөөрөмж. Хар тамхи залгисан болон хориотой эд зүйл биедээ авч явж байгаа хүмүүсийг энэ төхөөрөмжөөр шалгадаг юм байна. ОХУ, Засгийн газар хооронын хэлэлцээрийн дагуу жилийн 365 хоногт тасралтгүй ажилладаг энэ боомтод ажил буцалсаар байна. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин